Үйл явдал

Сэлэнгэ аймаг 180 лицензийнхээ 122-ыг цуцлуулах санал гаргажээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 цэгт агаараас хяналт, тандалт хийсэн байна. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн зургийг авч  баримтжуулжээ. 

Сэлэнгэ аймагт 14 аж ахуйн нэгж хуулийн хүрээнд ажиллаж байгаа 

“Хууль бус уул уурхай эрхлэхээс урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох, хяналт шалгалт явуулахаа улам чангатгана”  гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, сайд Н.Цэрэнбат хэлэв. 

Сэлэнгэ аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлтэй талбайгаа бусдад түрээслүүлдэг, өөр компаниуд оруулж ирдэг зэрэг зөрчил гардаг байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 14 аж ахуйн нэгж хуулийн хүрээнд ажиллаж байгаа гэдгийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Р.Оргил хэлээд хууль бусаар ажиллаж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Ажлын хэсэгт өгчээ. 

АМГТГ-ын мэдээллээр 2019 оны 10 дугаар сарын байдлаар Сэлэнгэ аймагт нийт нийт 97.6 мянган га талбайг хамарсан 180 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүний 141 нь ашиглалтынх бол 39 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм. Тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн 2.4 хувийг эзэлж байна. 21 аймгийн хэмжээнд нутаг дэвсгэрийнх нь хамгийн бага талбайд тусгай зөвшөөрөл олгогдсон аймгаар Хөвсгөл /0.7%/, Архангай /1.1%/, Өвөрхангай /2.2%/, Сэлэнгэ /2.4%/ аймаг жагсаж байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine