Эдийн засаг - татвар

Уурхайн салбарын төсвийн орлого 2.4 их наяд төгрөг хүрчээ

Уул уурхайн салбараас улсын төсөвт 2019 эхний 11 сарын байдлаар 2.4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс, нүүрс 1,1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум төгрөг, алт 112.5 тэрбум төгрөгийг тус тус бүрдүүлсэн байна. 

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өсжээ.

Зарим бүтээгдэхүүний экспортын мэдээлэл

Чулуун нүүрсний экспорт энэ хугацаанд 2.9 тэрбум ам.долларын 34.8 сая тонн хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 326.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор тус тус өссөн байна. 2018 оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 84.6 ам.доллар болж өсжээ. 

2019 оны эхний 11 сард 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мян.тонноор бага байна. Өнгөрсөн оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1.8 тэрбум ам.доллар байсан бол тайлант сард 1.7 тэрбум ам.доллар болсон байна.

Төмрийн хүдрийн экспорт оны эхний 11 сард 7.6 сая тонн буюу 519.2 сая ам.долларт хүрсэн байна. Өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад энэ нь 836.8 мян.тонноор, үнийн дүн нь 211.7 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.5 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 ам.доллараар өндөр байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт тайлант хугацаанд зургаан сая баррель буюу 334.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 329.4 мянган баррелиар их, үнийн дүнгээр 31.9 сая ам.доллараар бага байна. Үүнд нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ ес орчим ам.доллараар буурч 55.8 ам.доллар болсон нь нөлөөлжээ. 

Цайрын баяжмалын экспорт 124.6 мян.тонн хүрэв. Нэг тонн цайрын баяжмалын экспортын дундаж үнэ 1.4 мянган ам.доллар байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 206.4 ам.доллараар буурсныг илтгэнэ. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 175.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.3 сая ам.доллараар буурчээ.

Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 11 сард 630.9 мян.тонн жонш экспортолж 187.2 сая ам.долларын орлого олжээ. Өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 138.5 мян.тонноор, үнийн дүнгээр 21.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 296.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.0 ам.доллараар буурсан аж. 

Молибдений баяжмалын экспорт оны эхний 11 сард 45.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний экспортын хилийн дундаж үнэ тонн тутамд 468 ам.доллараар өсөж 8,750.6 ам.долларт хүрчээ. 2019 оны эхний 11 сард 5.2 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 188.8 тонноор бага байна. 

2019 оны эхний 11 сард 7.5 тонн алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөн тонноор их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 46,121.4 ам.доллар болж 4,016.5 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өсжээ.

Коксын экспорт энэ хугацаанд 124.8 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 105.5 мянган тонноор буюу 6.5 дахин, үнийн дүнгээр 23.8 сая ам.долларын кокс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 20.1 сая ам.доллар буюу 6.6 дахин их өссөн байна.

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine