Түүхий эд

Мөнгө нарны эрчим хүчний технологийн ирээдүй болно

Эстони улсын Таллины Технологийн их сургуулийн материал судлаачид зэсийг мөнгөөр орлуулж нарны гэрэл мэдрэгч хийж туршиж үзсэн нь амжилттай болж төхөөрөмжүүдийн үр ашигт байдал нь нэмэгдсэн байна.

Зэсийн нэг хувийг мөнгөөр орлуулахад нарны хавтангийн үр ашигт чанар нь 6.6-8.7 хувиар нэмэгдэж байсан

“Journal of Materials Chemistry A” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд эрдэмтэд нарны эрчим хүчний дараагийн үеийн “хальсан мэдрэгч” бүтээх зорилготой байгаагаа тайлбарласан байна. 

Түүнчлэн тэдгээр судлаач зэс, цайр, цагаан тугалга, хүхрээс бүрдсэн “Кестеритес” гэх нийлмэл хагас дамжуулагч материал бүтээсэн нь гэрэл мэдрэх чадвар сайтай болжээ. Энэхүү шинэ технологи нь үйлдвэрлэлийн бусад технологиудтай харьцуулахад бага зардалтайгаараа давуу талтай аж. 

“Кестеритесд зэсийг мөнгөөр хэсэгчлэн орлуулснаар үр ашгийг хоёр хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрлээ. Учир нь зэс байгальд идэвхтэй хөдөлгөөнд оршдог тул нарны мэдрэгчийн үр ашгийг бууруулж байдаг. Зэсийн нэг хувийг мөнгөөр орлуулахад мэдрэгчийн үр ашигт чанар нь 6.6-8.7 хувиар нэмэгдэж байсан” хэмээн ахлах судлаач Марит Каук-Куусик ярьжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine