Компани - Оюутолгой

“Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханш 50 хувь өсөөд байна

 

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш 12 дугаар сар гарсаар 50 хувиар өсөөд байна. Өчигдрийн биржийн арилжаа хаагдахад нэгж хувьцааны үнэ 12.8 хувиар өсөж, 0.693 ам.доллар болжээ. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн өндөр ханш юм.

Тус компани Оюутолгой төслийн гүний уурхайн санхүүжилт 1.9 тэрбум хүртэлх ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшилж болзошгүй хэмээн долдугаар сарын 16-нд мэдэгдсэний дараа хувьцааны ханш нь 1 ам.доллараас 0.6 ам.доллар болж, улмаар 0.41 ам.доллар хүртлээ унаж байсан билээ. Харин 11 дүгээр сарын 21-нд УИХ-аас Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээнүүдийг цуцлахгүй, харин хуульд нийцүүлэн засаж, сайжруулахыг Засгийн газарт даалгасан тогтоол батлагдсан, “Рио Тинто” компани тогтоолыг хүлээн авч, “Оюутолгойн гэрээнүүд хүчин төгөлдөр гэдгийг Монголын УИХ баталгаажууллаа” хэмээн мэдэгдсэн зэрэг нь компанийн хувьцааны үнэ өсөх нэг хүчин зүйл болж байна.

Үүнээс гадна 12 дугаар сар гарсаар зэсийн үнэ 5840 ам.доллараас 6145 ам.доллар болж 300 ам.доллараар өссөн нь хувьцааны ханшид нөлөөлж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine