Эдийн засаг

Уул уурхайн нийт үйлдвэрлэл 11.6 их наяд төгрөгт хүрчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын байдлаар 11.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувиар өссөн дүн юм. 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ хугацаанд 16.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 (12.8%) их наяд төгрөгөөр өссөн урьдчилсан гүйцэтгэл гарчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.4 (13.3%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 (38.1%) их наяд төгрөг, бусад ашигт малтмал олборлолт 15.3 (12.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс нүүрс, газрын тос, буталмал чулуу, хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 7.9-37.4 хувь өссөн байна. Харин цайрын баяжмал, зэсийн баяжмал, молибдений баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2.3-22.9 хувиар буурсан аж. 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 18.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 (11.7%) их наяд төгрөгөөр өсөв. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн борлуулсан бүтээгдэхүүний дүн 12.6 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр өсөн байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine