Компани

"Рио Тинто" УИХ-ын тогтоолыг хүлээн зөвшөөрөв

“Рио тинто” компани 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны Гүний уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хэлэлцээр хийх чиглэлийг Засгийн газарт өгсөн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг хүлээн авснаа мэдэгдлээ. 

“Энэхүү тогтоолыг батласнаар Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, Туркойз Хилл Ресурс компаниудын хооронд байгуулсан бүх хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болохыг дахин нотолж байна. Энэ нь бизнесийг залж буй хөрөнгө оруулалтын гэрээ болон Оюутолгойн Парламентын ажлын хэсгийн 18 сарын хугацаанд үргэлжилсэн хяналт, шинжилгээг эцэслэлээ.” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

“Монголын парламентын тогтоолыг Рио Тинто хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг баталсан явдал боллоо” хэмээн “Рио Тинто” компанийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат ярьжээ. 

“Тэдгээр гэрээний үйлчиллийн хүрээнд улсын хэмжээнд 10 орчим тэрбум ам.долларыг 2010 оноос хойш зарцуулаад байгаа нь Монголын ард түмэнд үр ашгаа өгсөн бөгөөд цаашид олон арван жилийн турш хүртэх болно. 

Оюу толгойн бололцоог бүрэн гүйцэд ашиглахын тулд хийх ажил их байгаа бөгөөд Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд илүү өндөр ашиг хүртээх арга замыг нээн илрүүлэхийн төлөө тууштай хэвээр байх болно” хэмээн тэрбээр ярьжээ.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine