Түүхий эд - Жонш

Жонш экспортлогчдыг “Монголчех металл” ХХК тэргүүлж байна

Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 187.2 сая ам.долларын 631 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 138.5 мянган тонноор, үнийн дүнгээр 21.4 сая ам.доллараар өссөн байна. Жонш экспортын дундаж үнэ тонн нь 296.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 ам.доллараар буурав. Тус эрдэс бүтээгдэхүүний  25.1 хувийг ОХУ-д, 74.7 хувийг нь БНХАУ-д экспортолж байгаа юм. 

Тэгвэл Татварын ерөнхий газрын эхний хагас жилийн байдлаар гаргасан мэдээллээс үзэхэд “Монголчех металл” ХХК жонш экспортлогчдыг тэргүүлсэн байна. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 47 аж ахуйн нэгж 286.3 мянган тонн жонш экспортлосноос “Монголчех металл” ХХК 13.6 хувь, “Бужгар орд” ХХК 10.9 хувь,  “Монголросцветмет” ХХК 5.8 хувь, “Флюмон” ХХК 5.5  хувь, “Монголжүюаньли” ХХК  4.3  хувь, “Говьшоо” ХХК 2.2 хувийг хилээр гаргажээ. Харин үлдэж буй бусад 40 аж ахуйн нэгж нийт экспортын 56.3 хувийг экспортлосон байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine