Зах зээл

БНХАУ-ын нүүрсний импорт 10.2 хувиар өсжээ

Арваннэгдүгээр сард Хятадын нүүрсний импорт өмнөх сараас 19 хувиар буурсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. 

Дэлхийн хамгийн том импортлогч өнгөрсөн сард 20.78 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19.15 сая тоннтой харьцуулахад 8.5 хувиар өссөнийг илтгэж байна. 

Энэ оны эхний 11 сарын байдлаар тус улс 299.3 сая тонн нүүрс импортолжээ

Гаалийн мэргэжилтнүүдийн хэлснээр аравдугаар сарын сүүлээр дотоодын нүүрсний нийлүүлэлт илүүдэлтэй болж хойд хэсгийн боомтуудад үнэ буурсан тул далайн боомтуудын шалган нэвтрүүлэлтийг зогсоосон аж. 

Энэ оны эхний 11 сарын байдлаар тус улсын нүүрсний импорт 299.3 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 10.2 хувиар өссөн бөгөөд 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэл болох 281.2 сая тонноос ч даваад байгаа юм. 

Харин арваннэгдүгээр сард сард импортолсон нүүрсний үнийн дүн нь 1.6 тэрбум ам.доллар болж жилийн өмнөхтэй харьцуулбал 2.51 хувиар буурсан нь тонн нүүрсний импортын дундаж үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарынхаас 8.69 ам.доллараар буурч  76.79 ам.доллар болсонтой холбоотой аж. 

Оны эхнээс тооцвол импортын үнийн дүн 2.6 хувиар буурч 23.4 тэрбум ам.доллар болсон хэмээн БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine