Компани

"Сауди Арамко" дэлхийн хамгийн том хувьцаат компани болно

Саудын Арабын төрийн өмчит "Сауди Арамко" компани хувьцааныхаа анхдагч зах зээлийн арилжааны үнийг тогтоосноор энэ нь түүхэн дэх хамгийн том IPO болж байна. 

Нэгж хувьцааны үнэ ойролцоогоор 8.53 ам.доллар (32 риял) бөгөөд санал болгож буй хувьцааны нийт дүн нь 25.6 тэрбум ам.доллар болж буй юм. Өмнө нь 2014 онд "Алибаба" 25 тэрбум ам.доллар босгож байв. 

Хэдийгээр өв залгамжлагч хунтайж Мохаммед бин Салман уг компанийг 2 их наяд ам.доллараар үнэлэгдэнэ гэж гадаад ертөнцөд сурталчилж байсан ч компанийн зах зээлийн үнэлгээ нь 1.7 их наяд ам.доллар болжээ. Үүний дараагаар дотоодын зах зээлд 1.5 хувиа борлуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Саудын Арабын банкууд иргэдэд хямд зээлийг санал болгож байгаа аж. 

Хэдийгээр компанийн үнэлгээ нь 1.7 их наяд ам.доллар дээр тогтсон ч тус компани "Apple Inc" компаниас дэлхийн хамгийн том хувьцаат компанийн байр суурийг шилжүүлэн авч байна. 

Анхдагч зах зээлийн арилжаа хэзээ эхлэх талаар Арамко дурдаагүй ч “Reuters”-ийн хоёр ч эх сурвалжаас авсан мэдээллээр арванхоёрдугаар сарын 11-нд гэж төлөвлөсөн аж.

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine