Түүхий эд - Нүүрс

Ж.Золжаргал: Транзит тээврийн боломжийг Энэтхэг, Хятадтай хамтран судална

“Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн сард БНХАУ, БНЭУ-д болсон нүүрсний салбарын томоохон хуралд оролцож чухал Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх боломжийг бий болгохоор чухал санамж бичгүүд байгуулаад ирсэн юм.

-Өнгөрсөн сард Шанхай хотноо болсон “Нүүрсний дээд хэмжээний уулзалт”-аас чамгүй “олз”-той ирсэн байх шиг байсан?

-Хятад Улс дэлхийн том импортлогч улсын хувьд хүчин чадлаа харуулах зорилгоор “Хятадын олон улсын импорт экспо” хурлыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Эхний жилийн хурлын нээлтийг Си Жинпинь дарга ирж хийж байсан юм. Энэ хүрээнд “Нүүрсний дээд хэмжээний уулзалт”-ыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр олон улсын олон компани хооронд санамж бичиг байгуулах арга хэмжээ боллоо. 

Хятадын тээвэр түгээлтийн ассоциацитай мэдээлэл тогтмол солилцож байхаар санамж бичигт оруулсан

Монгол нүүрс ассоциаци дээд хэмжээний уулзалтын зохион байгуулагч Хятадын тээвэр түгээлтийн ассоциацитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол нүүрс ассоциацийн ТУЗ-ийн дарга Ц.Батцэнгэл гарын үсэг зурсан. Хятадын тээвэр, түгээлтийн ассоциацийн бэлтгэсэн мэдээлэл, дүн шинжилгээ нь Хөгжил шинэтгэлийн хороонд хүрч, төрийн бодлого төлөвлөлтөд хэрэглэгддэг байна. Тийм учраас тэдэнтэй ойр байж мэдээлэл солилцох, үр дүнд нь ирэх жилийн төлөвлөлтөд Монголоос авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, багаар бодоход зөв мэдээлэлтэй байх ач холбогдолтой. Энэ ажлыг хэрэгжүүлье гэдэг саналыг манай талаас өнгөрсөн дөрөвдүгээр сард анх Хятадын талд тавьсан юм. 

Санамж бичгийн хүрээнд хоёр ассоциаци нүүрсний үнийн мэдээлэл, тээвэр логистикийн тулгамдаж буй асуудал, төрийн бодлого, Хятадын нүүрсний импортын зохицуулалт зэрэг мэдээллийг тогтмол хугацаанд солилцож байхаар тусгасан. Үүний араас Монгол нүүрс ассоциаци хуралдаад Монголын нүүрс экспортлогч компаниуд өөрсдийн зах зээлийн судалгааны алба, хэлтсээрээ олж авсан тодорхой мэдээллүүдээ хоорондоо солилцож байя гэж тогтсон. 

Хоёрдугаарт, бодит нөхцөл байдалтай илүү ойр танилцах зорилгоор ажлын хэсэгтээ зах зээл судалдаг, жишиг үнэ тогтоодог төрийн байгууллагын төлөөллүүдийг урьж оролцуулна. Жишээлбэл, дараагийн жилд Хятад улс хэчнээн хэмжээний нүүрс импортлох вэ? Түүнээс хэдийг нь Монголоос импортолж магадгүй вэ, Монголын аль боомтоор хэчнээн хэмжээний нүүрс авч болох вэ гэх мэт мэдээллийг авч чадсанаар Монголын экспортын орлого, төсвийн тооцооллыг илүү бодитой болгох боломжтой. Мөн дэд бүтцийн төслүүдийн алинд нь илүү анхаарч, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм, хил гаалийн ачааллыг тооцох, зохицуулах гэх мэт ажилд хэрэглэгдэх ач холбогдолтой. Компаниудын түвшинд уурхайн техник тоног төхөөрөмж, хүчин чадал, хөрөнгө оруулалтаа төлөвлөхөд чухал мэдээлэл болно. 

-Хятадын импорт жилийн эхээр өндөр байгаад, эцсээр огцом унадаг мөчлөгтэй болчихлоо. Энэ байдал цаашид олон жил үргэлжлэх болов уу. Дээд хэмжээний уулзалт дээр энэ сэдвээр яригдсан уу?

-“Хятадын олон улсын импортын экспо” хурлыг Хятадын худалдааны яамнаас зохион байгуулсан. Энэ үеэр маш олон компанийн хооронд худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ бүх мэдээлэл тус яаманд очиж байгаа, бодлого төлөвлөгөөнд тусгалаа олж байгаа. Тийм учраас Монголын компаниуд иймэрхүү арга хэмжээнд өргөн оролцох хэрэгтэй. Ийм оролцоогоо нэмэгдүүлэх тусмаа бид ирэх жилийн квотоо өндөр тогтоолгох нэг хүчин зүйл болох болов уу. Тэр хэмжээг нэмэгдүүлэхэд төрийн хэмжээнд ойлголцох чухал. Түүнээс гадна салбар өөрөө доороосоо идэвхтэй ажиллах ёстой. Тэр утгаараа аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсэг гараад мэдээллээ солилцож байх юм. 

Хүчин чадлаа харах юм бол хоёр, гурав дахин ихийг экспотлох боломж байна

Санамж бичигт орсон өөр нэг асуудал нь гуравдагч хөршид хүрэх боломж буюу дамжин өнгөрөх тээврийн судалгааг хамтарч хийхээр зааж өгсөн. Өнөөгийн коксжих нүүрсний тийм ч таатай биш, хамгийн боломжтой, бодитой зах зээл нь Хятад байгаа, байх ч болно. Гэхдээ Монгол Улсад гурав дахь улсад нүүрсээ хүргэх чадвал энэ нь маш чухал ач холбогдолтой. Энэ жилийн нүүрсний экспортын төлөвлөгөө 42 сая тонн гэж байгаа боловч хүчин чадлаа харах юм бол үүнээс хоёр, гурав дахин их байна. Нөөцтэй, хүчин чадал нь байна, тээврийн асуудлыг л шийдэх үлдээд байна. Өнгөрсөн жил ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ОХУ-ын Владивостокоор дамжуулан гуравдагч зах зээлд хүрэх боломжийг судалж үзсэн байдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө “Энержи Ресурс” компани Хятадын Тяньжинаар дамжуулан тээвэрлэх судалгааг хийсэн байдаг. МАК компани бас судалж байсан. Энэ чиглэлээр төр хувийн хэвшлээс хийж байгаад орхисон ажлууд байна, түүнийг нь үргэлжлүүлж дараагийн шатанд гаргая гэж зорьж байна. 

Зах зээл байгаа боловч Монголын нүүрс тэр хүртэл тээвэрлэлтийн зардлыг даагаад өрсөлдөж чадах уу гэдэг асуудал байна. Жишээ нь Энэтхэг. Энэтхэгийн Эдийн засгийн яамны нарийн бичгийн дарга нь Нүүрсний баяжуулалтын олон улсын хурлын нээлт дээр хэлсэн үгэндээ ОХУ-аас нүүрсний импортоо нэмэгдүүлж байна, Монголоос нүүрс худалдаж авах талаар анхаарч байна гэж тэмдэглэж байсан. “Тата стийл”, “Жиндал стил” гээд гангийн том үйлдвэрийн удирдлагууд аравдугаар сард Монголд ирээд албаны хүмүүстэй уулзаж Монголоос нүүрс экспортлох боломжийн талаар ярилцаад явсан. 

-Энэтхэгт болсон Нүүрсний баяжуулалтын технологийн хурлын үеэр бас нэгэн чухал санамж бичиг байгуулж, Энэтхэг рүү нүүрс экспортлох асуудлыг бас тусгасан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Ямар нөхцөлд энэ боломжтой бол?

-Энэтхэгт болсон “Нүүрсний баяжуулалтын технологийн хурал”-ын тухайд энэ чиглэлээр төрөлжсөн хамгийн том хурал. Энэтхэгийн нүүрсний баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн агуулга нь ОХУ, БНХАУ-аар транзит тээвэр хийгээд Энэтхэгт хүргэх ямар боломж байна вэ гэдгийг хамтран судалъя, харилцан туршлага солилцох, чадавх бэхжүүлэх асуудлыг тусгасан. 

Энэтхэг жилд нэг тэрбум тонн нүүрс хэрэглэдгээс 780 сая тонныг дотоодоос хангаж 230 орчим сая тонныг импортолдог юм байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс. Хятадын импортын коксжих нүүрсний хэрэгцээ нь жилийн 60-70 сая тонн гээд харьцуулбал энэ том тоо. Ирэх таван жилдээ 70 сая тонн хүрнэ гэсэн тооцоо байна. Хятадаас ялгаатай нь Энэтхэгийн коксжих нүүрсний дотоодын нөөц нь үнслэг ихтэй, баяжуулсны дараа 15 хувь л хүрдэг. Коксжих нүүрсний хэрэглээ нь 90 хувь импортоос хамааралтай улс. Тийм болохоор аль болох олон эх сурвалжаас ипмортлохыг зорьж байгаа юм байна. Одоогоор Австрали, Канад, Оросоос коксжих нүүрс импортолж байна. Хурал дээр ярьж байснаар Оросоос 30 сая тонн коксжих нүүрс импортлох асуудлыг судалж байна. Оросоос 10 гаруй хүнтэй том баг ирсэн байна лээ. 

Монголоос импортлох боломжийг ч мөн судалж байна. Гол нь тээвэр логистикийн хувьд өнөөгийн үнийн түвшинд боломж алга. Магадгүй энэтхэгүүд Монголд баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллаж болох юм. Түүхий эдийн үнэ сул, хол тээвэрлэх боломжгүй үед кокс, гангийн чиглэлээр хөрөнгө оруулалт татаад Энэтхэгт үйлдвэрлэсэнтэй ижил хэмжээний давуу талыг Монголын төрөөс бодлогоор олгож яагаад болохгүй гэж гэсэн санал мэргэжилтнүүдийн дунд солилцсон. Энэ нь ашигтай юу, боломжтой юу гэдгийг судалж тогтоох хэрэгтэй. Одоогоор Монгол Улсад Энэтхэгтэй хамтран Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна, Улс төрийн харилцаа таатай байгаа гээд тодорхой нөхцлүүд бас бүрдсэн тал бий. 

Хуралд Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Элчин зөвлөх Ч.Бүрэнбаяр нар ирж оролцоод биднийг зөв зүйтэй санал дэвшүүлжээ гэдгийг хэлж дэмжихээ илэрхийлж урам өгсөн. Тэдний хэлж байгаагаар ч гэсэн тэд их сонирхож байгаа юм билээ. Тийм учраас өнөөдөртөө биш ч гэсэн урт хугацаандаа ашигтай байж болох тул судалгаагаа хийе, туршилтын байдлаар Хятад болон Оросын төмөр замаар дамжуулан 2000 тонныг илгээж үзье гэсэн санал солилцсон. 

-Энэтхэгийн ган, коксын үйлдвэрлэлийн технологи ямар түвшинд явна вэ, Монголд нутагшуулах боломжтой болов уу?

-Энэтхэг нүүрсний химийн технологид нэлээн анхаарал хандуулж байгаа юм байна. Тиймээс нүүрс боловсруулах технологийн мэдлэг хуваалцъя гэдэг асуудлыг Санамж бичигт тусгаж өгсөн. Энэтхэгийн “Жиндал Стийл” компани нүүрсийг хийжүүлээд, гаргаж авсан синтез хийгээрээ төмрийг шууд ангижруулах DRI технологиор төмрийн хүдрээ хайлуулж байгаа юм байна. Дараагийн шатанд боловсруулсан хий дээрээ түшиглээд метанол үйлдвэр байгуулна гэсэн төлөвлөгөө танилцуулж байна билээ. 

Занарын тос боловсруулах чиглэлээр Энэтхэгтэй хамтран ажиллах боломжтой

Мэргэжилтнүүдийн хүрээнд санал солилцсон бас нэг асуудал нь Энэтхэгийн зээлийн санхүүжилтээр барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эд нь эргэлзээтэй. Монголын өнөөдөр олборлож байгаа хэмжээ хангалттай биш. Үүнийг нэмэгдүүлж болох нэг эх сурвалж нь занарын тос байж болох юм гэдэг байлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө занарын тос боловсруулах асуудал яригдаж байгаад түүхий эдийн үнэ унаж, зах зээл нь зөвхөн хил давж байж хүрдэг байснаас зогссон. Харин одоо өөрсдөө нефть боловсруулах үйлдвэртэй болж байгаа, үнэ сэргэсэн учраас энэтхэгүүдтэй занарын тос, нүүрс боловсруулах чиглэлээр хамтран ажиллаад нефтийн үйлдвэрт нийлүүлж болох юм гэсэн сонирхолтой сэдэв гарч ирсэн. 

-Магадгүй занарын тосны олборлолтын технологийн чиглэлд шинэ орон зай бий болох уу? 

-Монголд ил уурхайн аргаар олборлоод, үйлдвэрт боловсруулах технологийн судалгаа хэд хэд хийгдсэн байдаг. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine