Түүхий эд

Хятадын нүүрсний топ 10 компанийн гарц 23.9 сая тонноор өсөв

"Хятадын үндэсний нүүрс ассоциаци"-аас мэдээлснээр топ 90 олборлогч компани эхний арван сард нийлээд 2.16 тэрбум тонн түүхий нүүрс олборлосон нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 1.5 хувиар буюу 32.73 сая тонноор өссөн дүн аж. 

Үүнээс топ 10 аж ахуйн нэгж 1.41 тэрбум тонн буюу 65.3 хувийг нь олборлосон байна. Топ 10-ын найм нь гарцаа нэмэгдүүлсэн бөгөөд өсөлтийн нийлбэр нь нийт 82.3 сая тоннд хүрчээ. Харин хоёрынх нь гарцын бууралт нийлбэр дүнгээр 23.9 сая тонн болсон байна. 

Энэ хугацаанд “China Energy Investment Corporation” гарцаа 0.4 хувиар нэмэгдүүлж 422.2 сая тоннд хүргэсэн бол “China National Coal Group” 13.2 хувийн өсөлт үзүүлж 177.2 сая тоннд хүрчээ. “Datong Coal Mine Group” 146.2 тонн олборлосон нь жилийн өмнөхөөс 27.2 хувийн өсөлттэй байгааг харуулж буй бол “Shaanxi Coal and Chemical Industry Group Co., Ltd ”-ийн гарц 11.7 хувиар өсөж 145.5 сая тонн хүрснээр “топ 90”-ийн гурав, дөрөвдүгээрт бичигдэж байна. 

“Yankuang Group” болон “Shandong Energy Group”-ийн гарц харгалзан 0.2 хувь, 19.4 хувиар тус тус буурсан ч эхний арван сарын олборлолт нь 131.5 сая, 98.1 сая тонн байснаар удаах байруудыг эзэлжээ. 

“Shanxi Coking Coal Group” энэ хугацаанд 87 сая тонн нүүрс олборлосноор жилийн өсөлт  нь 5.1 хувь болж байна. “State Power Investment Corporation Limited”-ийн түүхий нүүрсний гарц 4.4 хувиар өсөж 68.6 сая тонн болжээ. 

“Henan Energy and Chemical Industry Group Co., Ltd” 67.19 сая тонныг олборлож жилийн өсөлт нь 8.7 хувь, “Lu'an Group” 67.14 сая тонн олборлож жилийн өсөлт нь 1.4 хэмжигдэж Хятадын топ 10 нүүрс олборлогчоор нэрлэгдэж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine