Компани

"Гленкор" энэ оны нүүрсний гарцаа бууруулж тооцлоо

Уул уурхайн салбарын тэргүүлэгч "Гленкор" компани Өмнөд Африкт аюулгүй ажиллагаа алдагдсан, Колумбид олборлолт буурсантай холбоотойгоор 2019 оны нүүрсний гарцын төлөвлөгөөгөө 5 сая тонноор бууруулж 140 сая тонн болгожээ.  

Швейцарьт төвтэй тус компанийн танилцуулснаар энэ оны төлөвлөгөөг 138-142 сая тонн болгож бууруулсан боловч энэ нь өнгөрсөн жилийн 129 сая тоннын гарцаас 7-10 хувиар өндөр юм. 

Мөн "Гленкор"-ын урьдчилсан таамгаар ирэх жилийн нүүрсний гарц нь 131-139 сая тонн байх бөгөөд 2021 онд 131-141 сая , 2022  он 135-145 сая тонн болгох аж. 

“Манай хүчин чадал өнөөгийн байдлаар жилийн 150 сая тонн байгаа тул олборлолтын хэмжээ нь тун таатай байхаар байна” хэмээн компани мэдэгджээ. 

"Гленкор"-ын үзэж буйгаар түүний нүүрсний бизнесийн цэвэр ашиг нь 2020 онд тонн тутамд 23 ам.доллар байх ба үндсэн бус хөрөнгийн урт хугацаат хөрөнгө оруулалтаас ирэх жил дор хаяж нэг тэрбум ам.доллар олох давхар зорилт тавиад буй аж. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine