Компани

"Степпе гоулд" компани алтны үйлдвэрлэлээ эхэллээ

"Степпе гоулд" компани холбогдох бүх зөвшөөрлүүдээ бүрдүүлж дууссан бөгөөд алтны үйлдвэрлэлээ эхлүүлж буйгаа мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар тус компани 2.13 г/т агуулга бүхий 300 мянган тонн хүдэр олборлоод байгаа аж. Ирэх жил тус компани ойролцоогоор 60 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. 

Одоогоор компани Алтан Цагаан Овоо уурхайн хоёрдугаар шатны өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-ийг хийж дуусгахаар ажиллаж байгаа аж. Энэ төсөл хэрэгжсэнээр үндсэн ордын чулуун хүдрийг олборлож эхлэх бөгөөд алтны үйлдвэрлэл жилийн 150 мянган унци болж нэмэгдэх юм. 

Мөн тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар Төмөр-Очирын Батааг томилж буйг мэдэгджээ. Т.Батаа нь тус компанийн үүсгэн байгуулагч захирал бөгөөд хувьцаат компани болсноос хойш компанийн өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн болохыг дурьдсан байна. Компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга Matthew Wood нь Удирдах зөвлөлийн Гүйцэтгэх захиралаар томилогдож байгаа аж.

“Байгуулагдсанаас нь эхлээд IPO гаргах хүртэл, алтны үйлдвэрлэлийн эхлэл хүртэл хүндхэн сорилт, бас чамгүй ололттой өнгөрсөн хугацаанд компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгч байх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.” хэмээн Matthew Wood хэлжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine