Компани

“Аспайр Майнинг Лимитед”-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Ачит-Эрдэнэ томилогдлоо

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг “Аспайр Майнинг Лимитед” компанийн шинэ Гүйцэтгэх захирлаар Д.Ачит-Эрдэнэ томилогдсон байна. Өнгөрсөн сарын 29-нд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар түүнийг баталгаажуулж, өмнөх Гүйцэтгэх захирал Дэвид Поллыг чөлөөлжээ. Тус компанийн гол хувьцаа эзэмшигч нь Монгол улсын иргэн Ц.Цэрэнпунцаг болж байгаатай холбогдуулан гүйцэтгэх удирдлагын баг өөрчлөгдөж байгаа юм байна.
 
Д.Ачит-Эрдэнэ хөрөнгө оруулалтын чиглэлээр арвин туршлагатай бөгөөд 2005 онд Монгол улсад анхны хөрөнгө оруулалтын зөвлөгөө, андеррайтинг, брокерийн компани болох МIСС компанийг үүсгэн байгуулсан. Гадаадын зах зээлээс хөрөнгө оруулалт татах томоохон хэмжээний хэд хэдэн төслүүд дээр амжилттай ажилласанаас гадна Монголын тэргүүний компаниуд болох “Моннис”, “Таван Богд”, “Номин” болон “Шунхлай Групп”-д санхүүжилт татах, нэгдэн нийлэх хэлцлүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай юм. Сүүлийн нэг жил “Аспайр Майнинг Лимитед” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм.

Д.Ачит-Эрдэнийн энэхүү томилгоо нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын Гүйцэтгэх захирлаар монгол хүн ажиллаж байгаа хоёр дахь тохиолдол болж байна.
 
“Аспайр Майнинг лимитед” компани нь олон улсын ангиллын Овоотын коксжих нүүрсний орд болон Жилчигбулаг, Мянганы нүүрсний төслүүдийг 100% эзэмшдэг. Монголын коксжих нүүрсний шинэ бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байгаа компани юм. 



Сэтгэгдэлүүд
  • Иргэн
  • [66.181.161.90]
  • 2019-12-04 13:23

Хөсгөлд санаарххаа болиорой

  • Мб
  • [66.181.161.90]
  • 2019-12-04 13:24

  • Шб
  • [66.181.161.90]
  • 2019-12-04 13:27

Та нар хөвсгөлд газар ухаж амжихгүй шүү зайлаахай

  • G.b
  • [202.55.188.46]
  • 2019-12-04 15:08

Huvsgulus savraa tataarai

  • Би
  • [66.181.185.237]
  • 2020-04-13 01:51

Хөвсгөлийн нутгийн минь ухахаа боль !!!

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine