Зах зээл

Японы коксжих нүүрсний импорт 56.8 сая тонн болов

Дэлхийн коксжих нүүрсний хоёр дахь том импортлогч Япон улс энэ оны эхний 10 сард 56.8 сая тонн коксжих нүүрс импортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй дүн юм. Харин импортын үнийн дүн нь 945.6 тэрбум иен болж, 3.8 хувиар буурчээ.

Зөвхөн 10 дугаар сард 5.78 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс зургаан хувиар, өмнөх сарынхаас 11 хувиар өссөн дүн хэмээн тус улсын Гаалийн байгууллага мэдээлэв. Үүнээс хатуу коксжих нүүрсний импорт 2.17 сая тонн болсон бол бусад төрлийн коксжих нүүрсний импорт 3.61 сая тонн болжээ.

Аравдугаар сард импортолсон коксжих нүүрсний 2.59 сая тонн буюу 45 хувийг Австрали нийлүүлсэн бол Индонези /1 сая тонн/, Канад /833 мянган тонн/ удаалж байна.

Импортын дундаж үнэ нь 138.7 ам.доллар/тонн байгаа нь есдүгээр сарынхаас 1.6 хувиар буурчээ. Аравдугаар сард 88 тэрбум иен буюу 804 сая ам.долларыг коксжих нүүрсний импортод зарцуулсан байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine