Үйл явдал - Хөрөнгө оруулалт

“Mines and Money”-д оролцов

Лондон хотноо 17 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа дэлхийн уул уурхай ба хөрөнгө оруулагчдын “MINES AND MONEY LONDON 2019” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй Монголын уул уурхайн салбарын төлөөлөл оролцлоо.

Энэ сарын 25-27 өдрүүдэд болж өнгөрсөн энэхүү чуулга уулзалтад Төрийн өмчит компаниуд болох "Эрдэнэс Монго"л ХХК, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн төлөөлөл оролцож Тавантолгой ордын талаар хөрөнгө оруулагчдад танилцуулсан бол "Эрдэнэ Ресурс Дэвэлопмент" компани хайгуулын үйл явцаа танилцуулсан байна. УУХҮ-н сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Энэхүү чуулга уулзалт бол уул уурхайн салбарын ололт амжилтыг бататгахын зэрэгцээ төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийг олгосон 2000 гаруй оролцогчид цугласан чухал олон улсын хурал чуулган билээ. Миний бие энэ удаагийн чуулга уулзалтаар Монголын Засгийн газрын уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, хөгжлийн цаашдын чиг хандлагыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод, байгаль орчинд ээлтэй-ногоон, оролцоог хангасан, тэгш хуваарилалт бүхий уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг уламжиллаа.” хэмээн онцлов. 

УИХ, Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон улсын хөрөнгийн биржид IPO хийх шийдвэр гаргасантай холбогдуулан уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын томоохон чуулгануудад ийнхүү оролцож байгаа юм. Тус компанийн IPO-г ирэх оны эхний хагас жилд хийхээр төлөвлөж байгааг салбарын яам мэдээлсэн билээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine