Түүхий эд - Нүүрс

Нүүрс ачсан 4000 машин Цагаан хад дээр түгжирчээ

Хятадын худалдан авалт буурч, Ганцмод боомтын шалган нэвтрүүлэлт удааширсан зэрэг шалтгааны улмаас Монголоос Хятад руу нүүрс экспортолдог гол гарц болох Цагаан хад дээр нүүрс тээврийн 4000 орчим ачааны машины дараалал үүсжээ. 

Шалган нэвтрүүлэлтэд хязгаар тогтоосны улмаас хил орчимд замын түгжрэл үүсэж Цагаан хадаас Ганц мод чиглэлд хийгддэг нүүрс тээвэр арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл түр зогссоныг Монголын гаалийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 22-нд мэдэгджээ.

Тавантолгой ордоос Гашуунсухайт боомт чиглэлд 200 гаруй компанийн 15 мянга орчим ачааны машин нүүрс тээвэрлэдэг байна. 

Арваннэгдүгээр сарын 18-24 өдрүүдэд гаалийн бүртгэлийг дундчилбал өдөрт дунджаар 1000 ачааны машин нэвтэрдэг байсан Ганцмодын боомтоор 373, өдөрт 500 ачааны машин нэвтэрдэг байсан Секе боомтоор 300 ачааны машин нэвтрэн гарсан нь хилийн шалган нэвтрүүлэлттэй холбоотойгоор Монголоос Хятадруу хийж буй нүүрсний экспорт огцом буурч буйг харуулж байна. 

Коксын үйлдвэрүүд ирэх өдрүүдэд тээвэрлэлтэд үүсээд буй асуудлаас шалтгаалан нийлүүлэлт тасалдаж магадгүй байгаа тул дотоодын коксжих нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлжээ. Түүнчлэн коксын зах зээл сэргэх дохио авснаар удаан хугацаанд уналттай байсан зарим төрлийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ бага зэрэг өсжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine