Үйл явдал

Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг томиллоо. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

Боловсрол, мэргэжил:
1989 он: Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр
1999: АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
Ажлын туршлага:
1989-1994: Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997: Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
1997-1998: Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
1999-2000: Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
2000-2001: Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
2002:  Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
2001-2009: Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
2009-2013: Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
2013-2016: - Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал
      - Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
2016 оноос:  Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан

Боловсрол, мэргэжил: 
1993-1997| Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр
2002-2004| АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр
Ажлын туршлага:
1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн
1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал
2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч
2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн
2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал
2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine