Үйл явдал - Экспорт

Хятадын импортын бууралт Гашуун сухайтад түгжрэл үүсгэлээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Тавантолгой бүлэг орд болон Оюутолгойн бүтээгдэхүүний экспортод гардаг Гашуун сухайт боомтод үүсээд буй эмх замбараагүй байдлын тухай мэдээллээ. 

Тэрбээр өөрийн сошиал хуудаснаа “Одоогоор Гашуун сухайт боомт дээр 4000 орчим ачаатай тээврийн хэрэгсэл гарах дараалалд зогсож байна. Үүнийг дагаад эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрдлээ. Иймээс Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох, тээврийн компаниуд хүмүүсээ тодорхойгүй хугацаагаар амраах зэрэг арга хэмжээнүүдийг шуурхай авах шаардлагатай байна.” гэж бичжээ. 

Эмх замбараагүй байдал бий болсон учир шалтгааны талаар тэрбээр “БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ унаснаас болж борлуулалт зогсож, Ганц мод боомтын талбайнууд дүүрч татан авалт сүүлийн долоо хоног өдөрт 1000-200 болж буурлаа. Энэ байдал Цагаан сар өнгөртөл үргэлжлэх албан бус мэдээлэл байна.” гэсэн байв. 

Хятад улс аравдугаар сард 25.7 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 15.2 хувиар буурсан дүн. Өмнө оны эцэст импорт буурсны адил энэ оны эцэст ч хүчтэй уналт бий болох магадлалтай гэдгийг дотоод, гадаадын судлаач шинжээчид анхааруулж байсан юм. Одоогоор хятадын дотоодын нүүрсний үнэ болон импортын нүүрсний үнэ хоорондын зөрүү багассан, засгийн газрын бодлогын ойгомжгүй байдал зэргээс шалтгаалан худалдааны компаниуд худалдан авалтаа удаашруулаад байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine