Бодлого

Засгийн газар Оюутолгойн 34%-иас татгалзаж магадгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү тогтоолын төсөл нь долоон заалттай бөгөөд онцлох гурван зүйлийг нь дурдвал, 2009 онд байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөхийн үйлчилгээ авах, 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулахыг Засгийн газарт даалгахаар болсон байна.

Мөн “Оюу толгой” компанид Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр солих хувилбарыг судлан,
шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа УИХ-д танилцуулахыг үүрэг болгож байна. Энэ нь Монголын Засгийн газар Оюутолгой төслийн 34 хувиас татгалзах албан ёсны анхны үйлдэл болж байна. Монголын зарим улс төрч, олон нийт Засгийн газар 34 хувийг эзэмшсэнээр өрөнд орж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж ирсэн байдаг.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine