Зах зээл

Энэтхэг рүү нүүрс экспортлох боломжийг судална

Энэтхэг улсын Шинэ Дели хотноо өнгөрсөн 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын нүүрс баяжуулалтын зөвлөгөөн (International Coal Preparation Congress)-ий үеэр Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. 

Санамж бичигт Нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэхэд хамтарч ажиллах, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхжуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэг рүү экспортлох боломжийг судлах зэрэг асуудлыг тусгасан байна. 

Энэтхэг улс жилд 50 сая тонн нь коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд цаашид кокс, гангийн хэрэглээ нь нэмэгдэхтэй холбоотойгоор коксжих нүүрсний импорт нь өсөх хандлагатай байгаа билээ. Тус улс коксжих нүүрсний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор хангадаг юм. 

Олон улсын нүүрс баяжуулалтын зөвлөгөөн нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 19 дэх нь тохиосон юм. Шинэ Делид уг хурал хоёр дахь удаагаа ирсэн нь энэ бөгөөд өмнө нь 1982 онд мөн зохион байгуулагдаж байсан аж. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine