Компани

"Дубайн гэрээ”-г зурах эрх өгсөн Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгов

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн өнөөдрийн хуралдаанаар “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 99, 123 дугаар бүхий захирамжуудыг хүчингүй болгосон байна. “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-аас тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дээрх захирамжууд нь хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Шүүхээс тус ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ хэмээн цахим сайтдаа мэдээлжээ.

Шүүхийн албан ёсны мэдээлэлд, “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ Нэхэмжлэлийн шаарлагад:

1. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,

2. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,

3. Монгол улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн байна. 

Гэхдээ Засгийн газар шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй юм. Энэ талаар “Эрдэнэс Оюутолгой” компаниас тодруулахад тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine