Бодлого - Редакцын зурвас

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

 

 

 2019  |  October   |  023

Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлттэй холбоотой дахин нэг асуудал уул уурхайн салбарыг бужигнуулав. Гайхсан, цочирдсон, юу болоод байгааг ойлгох гэсэн бизнесийнхэн хэдэн өдрийн турш бие бие рүүгээ утас цохицгоосон сурагтай. Уул уурхайн компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх шаардлагагүй гэж Үндсэн хуулийн цэц үзлээ гэсэн Сангийн сайдын мэдэгдэл завгүй ажилладаг уурхайчдыг гайхашруулсан нь энэ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр 1.3 их наяд төгрөгийн татварын орлого тасалдлаа, байгалийн баялаг ард түмний биш компаниудын өмч боллоо хэмээн мэдэгдсэн нь харин ойрд сонстоогүй популист мэдэгдэл болов. Угтаа бол ашигт малтмал олборлож буй уул уурхайн компаниудын хэн нь ч АМНАТ төлөхгүй гэж хэлээгүй, АМНАТ төлөх нь бидний үндсэн үүрэг хэмээн хариуцлагаа ухамсарлан мэдэгдэж байна. 

Асуудал хаанаас эхлэлтэй, хэн буруутай гэдэг нь маш ойлгомжтой харагдаж байна. Монгол Улс ашигт малтмалаа түүхийгээр нь экпортолсоор байх уу, эсвэл зөвхөн ашиглалтын лицензтэй компани л баяжуулах, боловсруулах үйлдвэр байгуулах эрхтэй байх уу гэдгээ дахин нэг ярилцаж, хуулиа салаа утгагүй нэг мөр батлах зайлшгүй шаардлага тулгарч байна. 

Том зургаар нь харвал Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байгаагийн тод жишээ энэ болж байна. Өмнө нь дурдсанчлан, Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлт анх удаа асуудал дагуулж байгаа нь энэ биш. 2017 онд орсон өөрчлөлтөөр лиценз шилжүүлэхтэй холбоотой татварыг 30 хувь болгож нэмсэн нь бас л асуудал үүсгэж, хөрөнгө оруулагчдыг бухимдуулсан. Удахгүй БОАЖЯ-ны санал болгосноор өөрчлөгдсөн бас нэг заалт асуудал үүсгэхийг үгүйсгэх аргагүй юм. Энэ мэтчилэн төсвийн орлогын ¼-ийг бүрдүүлдэг, эдийн засаг, бизнесийн өсөлтөд хамгийн том дэмжлэг болдог уул уурхайн салбарын “Үндсэн хууль”-ийг дархлаатай болгож, бүр өөр салбарынхны хүсэл сонирхлоор байнга өөрчлөөд байж боломгүй байна.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine