Зах зээл

Хятад нүүрсний импортод 21.15 тэрбум ам.доллар зарцуулав

Хятад улс эхний 10 сарын байдлаар 276.2 сая тонн нүүрс импортлоод байна. Энэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар өссөн дүн юм. Нийт үнийн дүн нь 1.9 хувиар өсөж, 147.8 тэрбум юань буюу 21.15 тэрбум ам.доллар болжээ. 

Хятад улс өнгөрсөн онд нийт 281 сая тонн нүүрс импортолж байсан

Зөвхөн 10 дугаар сард 25.7 сая тонн нүүрс импортолсон нь жилийн өмнөхөөс 11.3 хувиар өсжээ. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сартай харьцуулахад 15 хувиар буурсан байна. Аравдугаар сард импортолсон нүүрсний үнийн дүн 12.6 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.доллар болов. Энэ нь өнгөрсөн сарынхаас 25 орчим хувь, өмнөх жилийн мөн үеэс 6.7 хувиар буурсан дүн юм. 

Хятад улс өнгөрсөн онд нийт 281 сая тонн нүүрс импортолж байсан. Энэ жил импортын хэмжээ өсөхгүй хэмээж байсан өсөх нь нэгэнт тодорхой болов. Шинжээчдийн зүгээс Хятадын нүүрсний импорт 300-320 сая тонн болж өсөх байх хэмээн таамаглалаа өөрчлөөд байгаа. Хэрэв сүүлийн хоёр сард импортын хэмжээг хязгаарлахгүй бол жилийн дүнгээр 320 сая тоннд хүрэх боломжтой юм. Гэхдээ өнгөрсөн жилийн төгсгөлд нүүрсний импортоо ихээхэн хязгаарлаж байсан юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine