Түүхий эд

АНУ-Хятадын ойлголцол алтны үнийг унагав

Сүүлийн 24 цагт унци алтны ханш 30 орчим ам.долларын уналт үзүүллээ. Нью-Йоркийн цагаар арваннэгдүгээр сарын 7-ны өдөр нэг унци алт 1492 ам.доллартай тэнцэж байгаад өдрийн төгсгөлд 1469 ам.доллартай тэнцэв. Энэ өдрийн хамгийн доод ханш 1461 ам.доллар байлаа.  

Наймдугаар сард унци алтны үнэ ойролцоогоор 1560 ам.доллар байсан

АНУ, БНХАУ-ын худалдааны дайн тодорхой хэлэлцээрт хүрсэн тухай мэдээлэл гарснаас хойш ийн удаан хугацааны турш тогтмол өсөлт харуулж ирсэн алтны үнэ огцом буурч, наймдугаар сарын түвшнээс ч доогуур үнэлэгдээд байна. Өнгөрсөн наймдугаар сард ойролцоогоор 1560 ам.доллар байсантай харьцуулахад өчигдрийн арилжааны төгсгөлд ам.доллартай харьцах алтны ханш 1469 доллар орчимд эргэлдсэн нь алт эзэмшигчид том алдагдал хүлээснийг харуулна.
 
Шинжээчид үзэж байгаагаар үнэт металлын үнэ буурсан нь нэг талаас ургац сайн байгаа болон бондуудын уналттай холбон тайлбарлаж байгаа бөгөөд нөгөө талаас төв банкууд бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдын эрэлтийг бууруулж байна гэжээ.  

Ойрын хугацаанд алтны ханш сэргэх эсэхийг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн нэг нь хамгийн том хэрэглэгч Хятадын худалдан авалт юм. Саяхнаас АНУ, Хятад хоёрын хоорондын худалдааны дайн зөөлөрч байгаа нь ханш удахгүй эргэж сэргэнэ гэж найдаж байна хэмээн MarketWatch тайландаа дурджээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/09

10 жилийн ой, 20 жилийн балаг...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine