Үйл явдал

АМГТГ-аас хөрөнгө оруулалтын орчны талаар судалгаа авч байна

Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор салбарын оролцогчид, компаниудаас судалгаа авч эхэлжээ. Тодруулбал, тус салбарт хөрөнгө оруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор уг судалгааг авч байгааг АМГТГ-аас онцолж байна.  

Судалгаа өгөхийг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага  2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор https://forms.gle/2eAcGTLTdVaVygRj7 гэсэн холбоосоор орж асуултад хариулан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар санал өгөх боломжтой гэнэ. Хэрэв асуулгын талаар тодруулах шаардлагатай зүйл гарвал Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн 263934 дугаарын утсанд холбогдож болох юм байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/09

10 жилийн ой, 20 жилийн балаг...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine