Компани

“Эрдэнэс Таван Толгой”-д Bank of America, Credit Suisse зөвлөнө

Монголын төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нээлттэй санал болгож нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө босгох ажлыг удирдах банкуудаар Bank of America Corp. болон Credit Suisse Group AG-ийг сонгожээ. 

Компани анхдагч зах зээлийн арилжааны нарийн төлөвлөлтийн талаар зөвлөх банкуудтай хийх анхны уулзалтаа энэ долоо хоногийн эхээр төлөвлөсөн бөгөөд товлосон өдрийг мэдэгдээгүй нь мэдээллийг нууцалж буйтай холбоотой гэж Блумберг мэдээллээ. 

“Эрдэнэс Таван толгой” нь ирэх жилийн эхээр хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болохоор төлөвлөж IPO хийх бэлтгэлээ базааж байгаа юм. 2011, 2015 онд олон улсын түншлэлээр Тавантолгой ордыг ашиглах оролдлого бүтэлгүйтсэний дараа тус ордыг хөгжүүлэлтэд шаардлагатай санхүүжилтийг шийдэх гурав дахь удаагийн хүчин чармайлт нь амжилттай IPO хийх болж байна гэдгийг Блумберг онцолжээ. 

УИХ-аас “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувийг олон улсын зах зээлд борлуулахыг 2018 онд зөвшөөрсөн юм. Харин Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой” компанийн охин компани “Эрдэнэс Таван толгой майнинг” компанийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах шийдвэр гаргасан билээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/09

10 жилийн ой, 20 жилийн балаг...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine