Эдийн засаг

Уул уурхайн салбарын орлого 1.9 их наяд төгрөгт хүрэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны эхний есөн сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татварын орлогын талаар мэдээллээ. Өнгөрсөн гурван улиралд нийт нэг их наяд 923.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 

Хамгийн их татварын орлогыг нүүрсний салбар бүрдүүлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 280.9 тэрбум төгрөг буюу 43 хувиар өндөр байсан байна.  харин зэсийн салбарын орлого 87 тэрбум төгрөг буюу 12 хувиар өсжээ. Хамгийн ихээр өссөн эрдэс баялаг нь жонш бөгөөд 11.8 тэрбум төгрөг буюу 95 хувиар өссөн байна.

Харин алтны татварын орлого 41 хувиар буурч 30.5 тэрбум төгрөг болов. Мөн цайрын татварын орлого 4.5 тэрбум төгрөгөөр буурч 57.7 тэрбум төгрөг болжээ. Алт, цайрыг эс тооцвол бусад түүхий эдийн татварын орлого өссөн дүнтэй байна.

Энэ онд уул уурхайн салбараас гурван их наяд төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрүүлнэ хэмээн Сангийн яам тооцоолсон. Эхний есөн сарын байдлаар гүйцэтгэл 64 хувьтай байна.

Үүнээс гадна эхний есөн сард 5.3 сая баррель газрын тос олборлосноос 5 сая баррелийг нь экспортолсон байна. Тус салбараас 172.1 тэрбум төгрөгийн татварын орлого хуримтлуулсан нь энэ оны төлөвлөгөөний 51.3 хувьтай тэнцэж байна. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine