Түүхий эд

Баяжуулсан коксжих нүүрсний экспорт өсөж байна

Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс нийт 28.7 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ өнгөрсөн он мөн үеэс таван хувиар буюу 1.3 сая тонноор өссөн дүн юм. Гэсэн ч энэ оны 42 сая тонн нүүрс экпортолно гэсэн Сангийн яамны төлөвлөгөөтэй харьцуулахад хамаагүй бага байна. Оны сүүлийн улирал, ялангуяа 11, 12 дугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт буурах магадлал өндөр тул Монголын экспорт ч даган буурах нь тодорхой юм. 

Экспортын нүүрсийг ангилж харвал баяжуулсан коксжих болон түүхий коксжих нүүрсний хэмжээ өсөж, сул коксжих нүүрснийх буурсан байна.  

Өнгөрсөн 2018 онд нийт 5.5 сая тонн баяжуулсан коксжих нүүрс экспортолж байсан бол энэ оны эхний гурван улирлын байдлаар 5.2 сая тонныг экспортлоод байна. Энэ нь баяжуулсан нүүрсний экспорт өсөж байна гэсэн үг. Эхний гурван улирлын баяжуулсан коксжих нүүрний экспортын 67 хувийг нь “Энержи Ресурс” компани бүрдүүлж байна. Тус компани эхний гурван улиралд нийт 3.45 сая тонн баяжуулсан коксжих нүүрс экспортолжээ. 

Нийт нүүрсний экспортын орлого эхний есөн сарын байдлаар хоёр тэрбум 438.6 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 310 сая ам.доллар буюу 15 хувиар өссөн байна. Экспортын нүүрсний жигнэсэн дундаж үнэ 84.8 ам.доллар байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.9 ам.доллараар өссөн дүн юм. Энэ оны төсөвт нүүрсний жигнэсэн дундаж үнийг 75 ам.доллараар тооцсон байдаг. 

 Эх сурвалж: АМГТГ

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine