Компани - хайгуул

“Петро Матад” анх удаа газрын тос илрүүллээ

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд газрын тосны хайгуулчиглэлээр ажилладаг “Петро Матад Лимитед” компани өчигдөр газрын тос илрүүлснээ зарлалаа. Ингэснээр тус компанийн хувьцааны үнэ хоёр өдөрт 2.72 пенсээс 5.88 пенс хүртэл 115 хувиар өсөөд байна. Өчигдрийн арилжаагаар нийт 67 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан нь сүүлийн гурван жилд байгаагүй өндөр идэвхитэй өдөр болсон байна.

“Петро Матад” компани нь Монголд Богд IV, Онги V, Матад XX тайлбай дээр газрын тосны хайгуул хийх эрхтэй юм. 10 гаруй жил хайгуул хийж ихээхэн хөрөнгө оруулалт хийсний дүнд Матад XX талбайд хийсэн өрөмдлөгөөс анх удаа газрын тосны илэрц гарч байгаа нь энэ юм. "Heron-1” цооногт хийсэн өрөмдлөгийн дүн бидний тооцоолж байснаас хамгийн эерэг гарлаа" гэж “Petro Matad” компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак онцолсон байна.

Өнгөрсөн онд тус компани нийт 35 сая ам.долларын санхүүжилт босгож, зургаан өрөм тавихаар болсноо мэдэгдэж байсан билээ. Тус компанийн гол хувьцаа эзэмшигч нь Монголын “Петровис групп” ХХК юм. Үүнээс өмнө нийт 80 орчим сая ам.долларыг хайгуулд зарцуулаад байсан ч газрын тос илрүүлж байгаагүй юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine