Зах зээл - Нүүрс

Хятадын нүүрсний импорт 10 гаруй хувиар өснө

БНХАУ-ын Засгийн газраас энэ оны нүүрсний импортыг 2018 оны түвшинд барина гэсэн өмнөх хүлээлтээ шинжээчид болон нийлүүлэгчид өөрчилж тус улсыг энэ онд импортоо 10 гаруй хувиар нэмэгдүүлнэ гэж таамаглах болжээ. 

Хятадын нүүрсний импорт нь эхний есөн сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар өсөөд байгаа юм. Түүнчлэн энэ сард багадаа 18.8 сая тонн нүүрсийг далайн боомтуудаар хүлээн аваад байгаа аж. 

Мөн ойролцоогоор 7 сая тонныг авто тээвэр болон төмөр замаар Орос, Монголоос энэ сард импортлохоор байна. Ингэснээр хуурай замаар импортолсон дүн сарын эцэст 276 сая тонн хүрэх аж. Өнгөрсөн жилийн эцсий гүйцэтгэл нь 281.2 сая тонн байсан юм.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын импорт 10 сая тонн болж буурч байв

"Хятадад нүүрсний импортын сэргэж буй нь сүүлийн үед зах зээлийн таамгийг өөрчилж Хятадын Засгийн газар энэ жил импортоо бага зэрэг нэмэгдүүлж 300 сая тоннд хүргэх боломжтойн шинж тэмдэг гэж харж байна" хэмээн Австралийн нүүрс үйлдвэрлэгч хамгийн том компани Уайтховен Коул ХХК өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцлон тэмдэглэжээ. 

Эрчим хүчний салбарын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг IHS Markit мөн Хятадын нүүрсний импорт энэ жил 320 сая тонн хүрэх ч боломжтой байна гэжээ.

Сингапурын зарим худалдаачин энэ тоог 305 сая тонн хүрнэ гэж урьдчилсан таамаг дэвшүүлж байна. 

Импортын өсөлт нь тус улсын Засгийн газар дотоодын орчны бохирдлыг бууруулах зорилгоор нүүрсний хэрэглээх танахаа мэдэгдсэнээ дараа гарч буй юм. 

Өнгөрсөн жил бохирдлыг бууруулах төлөвлөгөөний хүрээнд нүүрсний тээвэрлэлтийг зогсоох, гол боомтуудад ирсэн нүүрсийг буулгахгүй байх зэрэг тун хурц арга хэмжээ авснаар арванхоёрдугаар сард импорт 10 сая тонн болсон нь сарын дундаж импорт 22 сая тонны талд ч хүрэхгүй дүн байсан юм.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine