Түүхий эд

Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт 4.6 хувиар буурав

Гашуунсухайтын боомтоор хүлээн авсан нүүрсний импорт есдүгээр сард өмнөх сарынхаасаа 4.6 хувиар буурсан тухай Өвөр Монголын худалдааны хороо мэдээлжээ. 

Монгол Улс Өнгөрсөн сард Гашуунсухайт боомтоор 2.4 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Үүнээс 1.8 сая тонн нь түүхий нүүрс, 370 мянган тонн нь угаасан нүүрс, 210 мянган тонн нь бусад чанарын нүүрс байжээ. 

Энэ оны эхний есөн сарын байдлаар тус боомтоор 16.2 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 16.2 хувиар өссөн дүн юм. Энэ хугацаанд экспортолсон угааж баяжуулсан нүүрсний хэмжээ 3 сая тонн хүрсэн бөгөөд түүхий нүүрс 12.2 сая тонн, бусад чанарын нүүрс 1 сая тонн байгаа аж.

Албаныхны хэлснээр хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор арваннэгдүгээр сарын эхэн үе хүртэл Ганцмодын нүүрсний импорт өсөх хандлагатай байна гэжээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine