Эдийн засаг

Олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрэв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний есөн сард 13 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Тодруулбал, нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөг, бусад ашигт малтмал олборлолт 6.4  тэрбум төгрөгөөр өсжээ. 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний 70 хувийг гадаад зах зээлд борлуулжээ

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, хайлуур жонш, нүүрс, буталмал чулуу, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт өмнөх оны мөн үеэс 2.2-37.3 хувиар, цайрын баяжмал, зэсийн баяжмал, молибдений баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 0.3-24.1 хувиар өссөн байна. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, хиаман төрлийн бүтээгдэхүүн, зүсмэл материал, архи, катодын зэс, самнасан ноолуур, малын тэжээл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2-34.4 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 15.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр өсөв. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 10.5 их наяд төгрөг буюу 69.9 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine