Түүхий эд - Нүүрс

Чулуун нүүрсний экспорт 312.5 сая ам.доллараар өсжээ

Монгол Улс энэ оны эхний есөн сард дэлхийн 145 улстай нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Үүнээс экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.доллар байгаа тухай Статистикийн ерөнхий хорооноос мэдээллээ. Харин өнгөрсөн есдүгээр сард 559 сая ам.долларын экспорт, 507.5 сая ам.долларын импорт хийгдсэн нь өмнөх сартай харьцуулал экспорт 256.6 сая ам.доллараар, импорт 76.5 сая ам.доллараар буурсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 911 сая ам.доллар, үүнээс экспорт 663.3 сая ам.доллараар, импорт 247.8 сая ам.доллараар тус тус өсжээ. Тэгвэл гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний есөн сард 931.7 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний есөн сард үүнээс 415.5 сая ам.доллараар нэмэгдэж, 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Экспорт энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 663.3 сая ам.доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 312.5 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 199.8 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine