Үйл явдал

Казакстан улстай алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээ байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчилалын хүрээнд Монгол улсад “Алт, мөнгө (үнэт металл) боловсруулах үйлдвэр” барих гэрээнд гарын үсэг зурлаа. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс Алт Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан байна.

"Монголчууд алтаа гадаад улсад цэвэршүүлж төдий хэмжээний зардал гаргасаар ирсэн байдал ийнхүү сүүлийн хоёр жилийн хамтын ажиллагааны хүрээнд бэлтгэгдэн өнөөдөр биеллээ олж байна." хэмээн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлжээ. 30 сая ам.долларын үнэтэй патентаа Казахстаны талаас үнэгүй өгөхөөр болж байгаа аж.

Өнгөрсөн жил Астана хотноо болсон Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын долдугаар хуралдааны үеэр эл асуудлыг анх хөндөж алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдааны комиссын тогтоолд оруулсан билээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэвлэл мэдээллийнхэнд өгсөн мэдээлэлдээ "Монголоос Ерөнхий сайдтай хамт бизнесийн салбарын 60 гаруй төлөөлөгч явсан бөгөөд яг одоо Казахстан-Монголын Бизнес форумд нөгөө талаас 160 орчим бизнесийн төлөөлөгчид, 45 албаны хүмүүс нийт 200 гаруй хүмүүс бүртгүүлжээ. Энэхүү форумд өөрийн удирдан буй салбарын ирээдүйн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулах боломжийн талаар илтгэл тавьж урилаа. Ийнхүү хоёр орны хамтын ажиллагаа бизнесийн бодит түвшинд улам өргөжин тэлж эхэллээ." гэжээ. 

Форумын үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/09

10 жилийн ой, 20 жилийн балаг...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine