Түүхий эд - Нүүрс

АНУ-ын нүүрсний хэрэглээ буурна

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба (Energy Information Administration)-ны урьдчилан таамаглаж байгаагаар дөрөвдүгээр улиралд нүүрсний гарц өмнөх жилийнхээс 17 хувиар буурах аж. Түүнчлэн оны сүүлийн гурван сард нүүрсний хэрэглээ нь 159 сая тонн болох нь 2018 оны дөрөвдүгээр улирлын хэрэглээнээс 34 сая тонноор бага юм. 

2020 онд АНУ-ын нүүрсний хэрэглээ 544 сая тонн болно

Нүүрсний эрэлтийн бууралт нь дампуурал, эзэмшлийн шилжилт болон Баруун хэсгийн нүүрсний бүсэд, ялангуяа Повдер Ривер сав газарт олон уурхай хаалтаа хийж буйтай холбоотой гэж “Short-Term Energy Outlook” тайланд дурджээ. 2019 оны хувьд Баруун хэсгийн нүүрс олборлолтод хамгийн их уналт гарна гэж харж байгаа бөгөөд 2018 оныхоос 11.6 хувиар буурч 369.7 сая тонн болох аж. 

Энэ жилийн нүүрсний гарцыг есдүгээр сард 673.9 сая тонн хүрнэ гэсэн тооцоог бага зэрэг өсгөж 679.3 сая болгожээ. Гэхдээ 2020 оны урьдчилсан төлвийг 617.3 саян тонноос бууруулж 603 сая тонн хэмээн тооцоолсон байна. 

Түүнчлэн тайланд өгүүлснээр 2020 оны нүүрсний экспорт 12 хувиар буурахаар байгаа аж. Атлантын сав газарт эрэлт буурч, Зүүн Европын нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл, Азийн зах зээлд хүрэх Баруун эргийн нүүрсний терминалын хүчин чадал дутагдсанаас нүүрсний экспортын хэмжээ 75 сая тонн хүрч, нийт 10 сая тонноор буурна гэж таамаглаж байгаа юм.

Энэ жилийн хувьд АНУ-ын нүүрс экпортлогчид нийт 91.8 сая тонн нүүрс экпортолно гэж таамагласан нь мөн л есдүгээр сарын 94.2 сая тонн гэсэн таамгаа бууруулжээ. Харин нүүрсний хэрэглээ энэ жил 596 сая тонн болж буурах бол ирэх жил үргэлжлэн буурч 544 сая тонн болно гэжээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine