Үйл явдал

Лити-ион батарейг бүтээгчид Нобелын шагнал хүртлээ

Химийн салбарын Нобелын шагналыг Жон Б.Гүүдиноф, М.Станлей Виттингхэм, Акира Ёшино нар лити-ион батарейг хөгжүүлснийх нь төлөө олгож буйг лхагва гарагт зарлалаа. 

“Бид техникийн хувьсгалд хүрэх нээлт хийсэн” хэмээн шагнал хүртсэн багийн гишүүн, химийн профессор Сара Сногеруп Линзе хэлжээ. Дахин цэнэглэгддэг лити-ион батарей нь гар утас, зүрхний аппарат, цахилгаан автомашин зэрэг сүүл үеийн техникийн ололтуудын эрчим хүчний эх үүсвэр болж буй. Мөн энэ төрлийн батарейг нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчим хүч хадгалах зорилгоор ашиглах нь ихсэж байгаа юм. 

Англи гаралтай Нью-Йоркийн Бингхэмтон Их Сургуулийн профессор Виттигхэм атомын чинээ зайнд тодорхой зүйл хадгалах боломжтой материалыг судалж байхдаа лити-ионы гэр болсон титаны дисульфидыг нээн илрүүлжээ. Эрчим хүчээр баялаг энэхүү материал эхний үеийн лити-ион батарейнууд богино холболт үүсэж дэлбэрэх хүртэл “Exxon”-ы удирдлагуудын сэтгэлийг хөдөлгөж байв. 

Герман гаралтай, Техасын Их Сургуулийн профессор инженер, өдгөө 97 настай Гүүдиноф 1980 онд батарейн катодын төгсгөл дэх титаны дисульфидыг, кобальтын ислээр сольж сайжруулсан юм. 

Анхны цахилгаан эрчим хүчний батарей 1800 онд бүтээгдсэнээс хойш ихэнх батарей бараг нэг хэвийн зарчмаар ажиллаж ирсэн байдаг. 

Мейжогийн Их Сургуулийн эрдэмтэн Ёшино хамгийн анхны лити-ион батарейг гаргаж авсан нь сүүлчийн бүтэлгүй оролдлогоос хойш таван жилийн дараа байв. Энэ удаад тэрбээр тэсрэлтийн эрчийг бууруулахын тулд цэвэр литийн оронд нүүрс төрөгч суурьтай материал буюу нефтийн кокс ашиглажээ. Энэхүү коксыг электронтой хамт их хэмжээгээр шахахад сөрөг цэнэг нь катодын эерэг лити-ионыг өөртөө татаж байсан байна. Харин батарейг ажиллуулахад ион болон электрон нь буцан катод руу урсаж байв. 

Энэ бүх нээлт нь уламжлалт батарейн ажиллагаанаас ялгарч байв. Уламжлалт батарейн хувьд огт химийн урвал явагддаггүй аж. "Эдгээр нээлтээс хөнгөн хэрнээ хэдэн зуун удаа чанарыг алдуулалгүй цэнэглэж болдог батарей бүтсэн юм" хэмээн Нобелын шагнал гардуулах зөвлөл тодотгосон байна.

Энэ бүхний хамгийн гайхамшигт чанар нь өмнөө тулгарсан асуудлуудыг шийдэхдээ тэд бие биенийхээ ололт дээр суурилж шийдсэнд байгаа юм” хэмээн Америкийн Химийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Бонние А.Карпентиер хэлжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine