Үйл явдал

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажил дууслаа

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа билээ. Тус үйлдвэр төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая тонн тос боловруулах хүчин чадалтай байх бөгөөд 2023 онд ашиглалтад орох учиртай. 

Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг Энэтхэгийн Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулж, Хөгжлийн банкнаас 250-280 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 27 км төмөр зам, 17.2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв авто зам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгэж дууссан байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн” гэдгийг дуулгав.

Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая тонн аж. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Газрын тосны хайгуулын ажлыг улам идэвхжүүлэх шаардлагатай байна” гэв.

Төслийн хүрээнд нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой тавигдах аж. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш  шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна гэдгийг албаныхан онцолж буй. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих учиртай юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine