Компани - Нүүрс

Pembroke Resources байгаль орчны төлөвлөгөөгөө батлууллаа

Австралийн Квийнсландын төв хэсэгт орших Олив Даунс коксжих нүүрсний уурхайн эзэмшигч Pembroke Resources “Байгаль орчны төлөвлөгөө"-гөө батлууллаа. Байгаль орчин, Шинжлэх ухааны яамнаас олгосон эрхийн хүрээнд 79 жил ашиглагдах Олив Даунс уурхайн ашиглалтын үед хүрээлэн буй орчинг сайжруулах үүргийг компани хүлээж буй юм. 

“Pembroke”-ийн гүйцэтгэх захирал Барри Тюдор хэлэхдээ тус компани “Уурхайн бүтээн байгуулалт, ажил үүргүүдийг эхлүүлэхүйц Хүрээлэн буй орчны хамгаалалт ба биологийн олон янз байдлыг хадгалан үлдэх тухай хуулийн хүрээнд Холбооны Засгийн Газраас хүлээн авсан болохоор одоо урагшлах замаа харж байна” гэжээ. 

Хэдэн тэрбумаар хэмжигдэх роялтигийн орлогыг Квийнсландын Засгийн газарт оруулахаар байгаа аж

Төслийн хувьд чухал зорилтууд болох бүтээн байгуулалт болон анхны олборлолт зэргийг “Байгаль орчны төлөвлөгөөн”-д тун тодорхой зааж өгсөн” гэдгийг Тюдор онцолсон юм. 

Олив Даунс нь Pembroke-ийн 100 хувь эзэмшдэг уурхай бөгөөд нүүрсний томоохон ордууд олдсон Бовен сав газарт байршилтай, дэд бүтцэд ойр гэдгээрээ давуу талтай боловч хүрээлэн буй орчин нь ихээхэн эмзэг газар юм. 

“Олив Даунсын хөгжүүлэлтийн хүрээнд баталсан үнэлгээний стандартын дагуу нөхөн сэргээлтийг гүйцэтгэснээр онцгой үр дүнд хүрэх болно. Нэмж хэлэхэд бидэнд байгаль орчны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулан нэлээд их газар олгосон” гэж тэр ярьжээ. “Энэ газарт уугуул ургамлыг хамгаалах, амьтны аймгийг нутагшуулах бөгөөд уурхайн ашиглалтын дараа эхэлсэн үеийнхээсээ олон талаар давуу талтай эрүүл газар болсон байх болно.”

Уурхай нь Квийнсландын эдийн засагт онцгой ашиг тус өгөх бөгөөд бүтээн байгуулалтын шатанд 500 ажлын байр бий болгож, энэ нь төсөл үндсэн бүтээгдэхүүнээ бүрэн чадлаар үйлдвэрлэж эхлэх үед 1000 хүрч өсөх юм. Нэмж дурдахад ажил олголт болон бүс нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийн хувьд гангийн үйлдвэрлэлд ашигладаг нүүрсний төсөл гэдэг утгаараа хэдэн тэрбумаар хэмжигдэх роялтигийн орлогыг Квийнсландын Засгийн газарт оруулахаар байгаа аж. 

Байгаль орчны засаглалыг тунхаглах арга хэмжээн дээр хүрэлцэн ирсэн Квийнсландын Эрдэс Баялгийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Иан Макфарлане энэ асуудлаар “Олив Даунс нь Квийнсландад баригдаж байгаа дэд бүтцийн ажилд роялти төлбөрөөрөө онцгой дэмжлэг үзүүлнэ” гэж бодож байгаагаа хэлжээ. “Энэ бол Квийнсландын нүүрсний салбарт тун сайн мэдээ. Эндхийн нүүрс сайн чанарын, боомтуудтай ойроос гадна Бовен хэмээх экспортын нүүрсний хамгийн том сав газраас олборлож байгаа гээд боломжоор баялаг гэдгийг онцлох хэрэгтэй” гэж тэрбээр ярьсан аж. 

Төсөл нь дэлхийн зах зээлд ган үйлдвэрлэлийн нүүрс нийлүүлэхэд таатай байршилд байгаа бөгөөд Азиас ялангуяа Япон, Солонгос, Хятадын талаас ихээхэн сонирхож байгаа гэдгийг тус компани дурдсан байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/08

Монголоос битгий гараач ...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine