Компани - Дэд бүтэц

“Эрдэнэс Тавантолгой” ХК төмөр замын төслүүдэд 450 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөв

“Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Тус компанийн Дэд захирал Т.Цогтбаярын мэдээлснээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс 156 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн тавдугаар сард хийсэн байна. Мөн ойрын хугацаанд дахин 200 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхэд бэлэн болсон гэлээ. 

Зүүнбаянгийн төмөр замын гарааны хөрөнгө болох 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, энэ ажлыг эхлүүлээд байна

Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд зориулж 110 сая ам.доллар буюу 293 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөд бэлэн болжээ. Уг санхүүжилтийг зургаан сая тонн нүүрс борлуулах гэрээний урьдчилгаа төлбөрөөр төвлөрүүлж байгаа аж. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшихээр болсон байна.

“Засгийн газраас хоёр том бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хөрөнгө оруулалтыг хийсэн. Нэгдүгээрт, Зүүнбаянгийн төмөр замын гарааны хөрөнгө болох 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, энэ ажлыг эхлүүлээд байна. Хоёрдугаарт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг энэ сард эхлүүлнэ. Дээрх хоёр бүтээн байгуулалтын ажлыг нийт 24 сарын дотор хийж гүйцэтгэхийг ерөнхий гүйцэтгэгч нарт даалгаад байгаа” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд захирал Т.Цогтбаяр ярилаа.

“Эрдэнэс Тавантолгой” компани есдүгээр сарын байдлаар нийт 58 сая тонн нүүрс олборлон борлуулаад байгаа аж. Зөвхөн энэ онд 13.1 сая тонн нүүр олборложээ. Үүнээс улсын төсөв 478 тэрбум төгрөгийн татвар төлж, 677 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа гэдгийг компаниас мэдээлсэн юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/08

Монголоос битгий гараач ...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine