Үйл явдал

“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурал болж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготой “ХАБ-2019” бага хурал найм дахь жилдээ болж байна. Тус хурлыг “Аюулгүй байдалд манлайлах нь” уриан дор “Оюу толгой” компани, Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо /МОШПА/, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамтран өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулж байгаа юм. Тус хуралд уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын төрийн захиргааны байгууллага, даатгалын компаниудын 370 гаруй төлөөлөл оролцож байна. Хурлын үеэр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг судлах, бүртгэх, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах, хариуцлагыг улам бүр сайжруулах тал илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцож байгаа юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, үндэсний хэмжээний зөвшилцлийн бичиг баримт, зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэх талаар оролцогч талууд хамтран ажиллах аж. Хурлын үеэр МОШПА болон “Оюу толгой” компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/08

Монголоос битгий гараач ...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine