Үйл явдал

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй өдөрлөг боллоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Нээлттэй өдөрлөгт Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Тавантолгой түлш” ХХК, “Оюу толгой” ХХК, “Шивээ-Овоо” ХК зэрэг уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын 40 байгууллага, аж ахуйн нэгж оролцжээ.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд энэ салбарт төрөөс болон хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар болон түүний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төлөвлөгөө, ажлын явцтай танилцах боломжтой байв. Мөн оролцогч байгууллагууд ажлаа тайлагнахын зэрэгцээ, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлж, салбарын талаар ойлголт, мэдээлэл өгсөн юм. 

Өдөрлөгийн нээлтэд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, Эрдэнэс Монгол ХХК-ий захирал П.Ганхүү, Эрдэнэс ТТ ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, УУХҮЯ-ны ГУУБХЗГ-ын дарга Б.Мөнхтөр, АМГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа, Геологи судалгааны төв ТӨҮГ-ын дарга Н.Ганболд, ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургуулийн доктор (PhD), профессор С.Цэдэндорж нар оролцлоо.

Эрдэс баялгийн салбар нь 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5 хувь, энэ оны эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, улсын нийт экспортын 88.2 хувь, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64 хувь, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/09

10 жилийн ой, 20 жилийн балаг...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine