Зах зээл

Хятад улсад 226 ГВт нүүрсний цахилгаан станцууд баригдана

Хятадын нүүрс шатааж үйлдвэрлэдэг эрчим хүчний төслүүдийн төлөвлөгдсөн нийт хүчин чадал нь 226.2 ГВт байгаа нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа бөгөөд Энэтхэгтэй харьцуулахад хоёр дахин их байгаа аж. 

Германы байгаль орчны байгууллага Urgewald болон бусад түнш байгууллагуудын хамтран гаргадаг Global Coal Exit List-д дурдсанаар Хятад улсын баталсан төслүүд дэлхийн нийт нүүрсний цахилгаан станцын 40 орчим хувийг эзэлж байна.

Зөвхөн шинэ төслүүдийн нийт чадал нь л гэхэд Германы 2018 оны суурилагдсан хүчин чадал болох 200 ГВт-аас их байх юм.

Түүнчлэн дээрх мэдээллийн санд бүртгэлтэй дэлхий даяарх 746 компанийн 400 нь өөрсдийн нүүрсний үйлдвэрлэлээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

Дэлхий дээрх олборлогч компаниудын 89 хувь нь эрчим хүчний нүүрс олборлодог бол эрчим хүч үйлдвэрлэгч компаниудын 87 хувь нь нүүрс шатаах технологи эзэмшдэг байна. 

Хятад улсын эрчим хүчний салбар дахь нүүрсний эзлэх хувь 2012 онд 68 хувь байсан бол өнгөрсөн оны эцэст 59 хувь болж буурчээ. Гэсэн хэдий ч нийт хэрэглээ нь өссөөр л байгаа юм. 

Энэ оны долдугаар сарын байдлаар Хятадын нүүрс шатааж үйлдвэрлэдэг эрчим хүчний нийт хүчин чадал нь 1020 ГВт байгаа нь нийт суурилагдсан хүчин чадлын 55 хувь ажээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine