Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Үндэсний геологийн алба”-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг хэлбэрээр байгуулах асуудлыг тусгасан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2020-01-09Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөнд оролцогчид Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн төрийн бодлого, хууль тогтоомжид нийцүүлэн, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үйлдвэрлэлийн үр өгөөж, бүтээгдэхүүний чанар, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад мэргэжлийн холбоод нэгдсэн зохион байгуулалттайгаар төрийн байгууллагатай хамтран ажиллах, улмаар төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулан гүйцэтгүүлэх зорилгоор Эрдэс баялгийнчиглэлийн мэргэжлийн 25 холбоод нэгдэж Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийг байгуулан ажилласан нь салбарын яам, агентлаг, олон нийтийн түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэхэд чухал алхам болсныг тэмдэглээд, дараах зөвлөмжийг гаргаж хэрэгжүүлэхийг уриалж байна.
2019-12-202019 © Asia Mining Magazine