image

Редакцийн зурвас

Бид бэлэн үү?

Монголын эдийн засаг, бизнест чухам юу хэрэгтэй байна вэ? Дэлхийн санхүү, эдийн засгийн бүтэц өөрчлөгдөн буйг анзаарч, түүнд зориулсан шинэ дүрэм журам хэрэгтэйг эдийн засаг, бизнесийн дэлхийн нөлөө бүхий эрхмүүд Сингапурт болсон New Economy Forum-ын үеэр хэлж байв. Тэгвэл Монгол Улс өөрчлөгдөн буй нөхцөл байдалд бэлэн үү гэдэгт Монголын тэргүүлэх эдийн засагчид, шилдэг бизнесмэнүүд хариулж байна. “Блумберг ТВ Монголиа”-гаас анх удаа “Шинэ Эдийн Засгийн Форум”- ыг зохион байгуулж, дэлхийн шилдэг эдийн засагчид, нөлөө бүхий эрхмүүдийн санаа зовниж буй эдийн засгийн хямралд Монгол Улс бэлэн үү, Монголын бизнес хөгжин дэвшихэд юу саад болж байгаа хийгээд шийдэл нь юу байх талаар санаа бодлоо уралдуулсан юм.

Оюутолгой, Тавантолгой төсөл төлөвлөж байгаа шигээ эдийн засгийн бүрэн эргэлтэд орвол Монголын эдийн засаг хэдэн жилдээ 10 хувиас дээш өснө хэмээн Сангийн яам тооцоолж байна. Гэхдээ улс төрийн ердөө ганцхан шийдвэр, ганцхан сонгуулийн үр дүнд өөдрөг төсөөлөл маань сарнин алга болох том эрсдэлийг зайлшгүй тооцоолох учиртай. Хэрэв “Дубайн гэрээ”-г цуцалбал жилд тэрбум ам.доллар зарцуулж буй далд уурхайн бүтээн байгуулалт зогсоно. Далд уурхай зогсвол “Эрдэнэс Таван толгой”-н IPO талаар болж, төсөөлж байсан хоёр тэрбум ам.доллар орж ирэхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай шууд харилцаатай хоёр том төсөл нь зогсвол Монгол Улс хөрөнгө оруулалт татах талаар бүр ярилтгүй болно. 2021-2022 он Монгол Улсын хувьд хамгийн хүнд жилүүд байх магадлал өндөр байна. Энэ жилүүдэд бид олон тэрбум ам.долларын гадаад өр төлөхөөр бэлтгэж байгаа бол дэлхий нийт санхүү, эдийн засгийн шинэ хямрал болно хэмээн хүлээж байна. Эдийн засаг хямарвал нүүрс, зэсийн орлогод суурилсан Монголын эдийн засаг үнийн уналтын шокоо дийлэхгүй нь ойлгомжтой. Ийм эгзэгтэй цаг мөчид үүсэх хамгийн том эрсдэл нь сонгууль юм. Өнөөдрийнхөөс илүү популист Засгийн газар, УИХ бүрэлдвэл ямар өнгө тодрох вэ гэдгийг тааварлашгүй.

Гэхдээ ийм цаг үед Монголын бизнес эрхлэгчид дэлхийн хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтөөс хоцрохгүйг хичээж явна. Бусдаас хоцрохгүйн тулд биднийг дарамталж, хавчиж, популизм хийхээ болиоч хэмээн тэд улс төрчдөөс хүсэж байна.

Агуулга

  • Бодлого

    Шинэ эдийн засгийн форум - Монголчууд хоцормооргүй байна

    Эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшилдээ бүрэн даатгах зориг зүрх, бас итгэл үнэмшил манай төрийн удирдагчдад байхгүй.

    Хуудас 32

  • Форум

    2020 оны хамгийн том айдас популист бодлого

    Шинэ эдийн засгийн форумын эдийн засагчдын цаг “Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү?” сэдэвт хэлэлцүүлгийг тоймлон хүргэж байна.

    Хуудас 36

  • Гэрээ

    Том компани ба сумын Засаг даргын харилцаа

    Орон нутгийн гэрээг зохицуулалтгүй орхисон нь, эсвэл орон нутгийн удирдлагуудад дор бүрнээ менежмент хийхэд хангалттай хуулийн цоорхой гаргаж өгсөн.

    Хуудас 42

  • Дэд бүтэц

    681 км төмөр зам барихад 2.1 их наяд төгрөг хэрэгтэй

    Тавантолгойгоос Ханги-Мандалын боомт хүртэл 700 орчим км төмөр замыг шинээр барихад 1.1 тэрбум ам.доллар буюу бараг 3 их ная төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм.

    Хуудас 46

  • Татвар

    Уул уурхайн салбарын орлого 41 хувиар өсөв

    Уул уурхайн салбарын улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 286.1 тэрбум төгрөг буюу 41.2 хувиар өсжээ.

    Хуудас 50

  • Судалгаа

    Нүүрсний салбарын өсөлт

    Австралиас Хятад руу хийх коксжих нүүрсний экспорт 35 хувиар өссөн бол хөрш Монголын экспорт 44 хувиар өссөн.

    Хуудас 62

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2019/08

Монголоос битгий гараач ...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine