image

Редакцийн зурвас

Д.Трамп-Ши Жиньпиний хослол ба Үндсэн хууль

Японы Осака хотноо болсон Их 20-ын дээд хэмжээний уулзалт урьд өмнөхүүдээсээ илүү анхаарлын төвд болж өнгөрөв. Бөмбөрцгийн хамгийн хүчирхэг лидерүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор чуулсан бөгөөд өдгөө хөрөнгө оруулагчид, бизнесүүдийн хамгийн их сонирхож буй хурцадмал асуудлуудаар ямар нэг үр дүн гарахыг тэсэн ядан хүлээж байв. Хөрөнгө оруулагчдын хүсэл ч нэг талаар биелсэн гэхэд болохоор үр дүн Осакагаас сонсогдсон нь АНУБНХАУ-ын “эвлэрэл”.

Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсаны дараагаар тариф нэмэгдүүлэхээ түр зогсоож, хэлэлцээр эхлүүлэх болсон тухайгаа жиргэсэн. Хоёр улс удтал үргэлжилсэн худалдааны дайны “галыг” түр зогсоосноо Осакад мэдэгдсэн юм. АНУ Хятадаас импортлох 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тогтоох шийдвэр өнгөрсөн тавдугаар сард хэрэгжиж эхэлсэн нь хөрөнгийн зах зээл, таваарын болоод валютын захыг хүчтэй савлуулав. Хэдий худалдааны маргаан зогсож, нааштайгаар шийдэгдэхгүй байх хэмээн үл итгэн болзошгүй эрсдэлийг тооцоолж байсан ч ингэж хүчтэй хүлээж авна гэж тэр бүр таамаглаагүй юм. Харин Осакагийн шийдвэрийн дараачаас нөхцөл байдал харьцангүй зөөлөрч байна. Худалдааны маргаан нь зөвхөн сөргөлдөгч хоёр улсын эдийн засгаар хязгаарлагдахгүй бүгд хохирол амсана гэдэг нь тодорхой учир тэд “сүүлчийн сумаа дуустал” дайтахыг хүсээгүй ч байж болно. Харин хэн нь эхэлж буулт хийв гэдэг сонирхолтой бөгөөд цаашид үр дүнд хүрэх болов уу гэсэн эргэлзээ хүчтэй хэвээр үлдэж байна.

Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалт, худалдааны дайны шийдэл дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бол монголчуудын анхаарал арай өөр зүгт төвлөрч байна. 20 жилийн дараа Үндсэн хуулиа өөрчлөхөөр болж, нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж эхлэв. Сонгуулийн өмнөх жил, нэг намын хэт олонхи бүхий УИХ хэлэлцэж байна гэдгээрээ маргаан шүүмжлэл дагуулж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд харин тэр бүр олны анхааралд өртөөгүй зарим нэг заалт бий. 2000 иргэнтэй алслагдан нэгэн сумын Засаг даргыг тус сумын 800 сонгогчийн саналаар сонгоно гэнэ. Бүр болоогүй тэр сонгогдсон Засаг дарга өмчийн болоод бусад татвар тогтоох эрх эдэлнэ гэнэ. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг ард иргэдэд өгөх, хөгжих боломжийг нь олгох гэдэг тайлбартайгаар оруулж ирсэн уг заалт харин уул уурхайн компаниудад хүндээр тусаж магадгүй.

Asia Mining Magazine энэ зуны дугаараа уншигч Танд хүргүүлж байна. Ирэх намар Монголын уул уурхайн салбарыг багагүй бужигнаан хүлээж байгаа нь ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO шийдэгдэх бол “Оюутолгой”-н ирээдүйг тодорхой болж, УИХ шийдвэрээ хэлэх болно. Тэр цаг мөчид бид Asia Mining Supplier дагуул сэтгүүл болон asiamining.mn цахим сайтаа танд хүргэх болно.

Агуулга

  • Зах зээл

    Үндсэн хуулийн өөрчлөлт эрдэс баялгийн салбарт нөлөөлөх нь

    Алт болон зэсийн хувьд сүүлийн хоёр сар урвуу хамааралтай өнгөрч байна гэхэд болно. Алтны ханш есөн хувиар өссөн бол зэсийн ханш зургаан хувиар буурав.

    Хуудас 34

  • Бодлого

    Үндсэн хуулийн өөрчлөлт эрдэс баялгийн салбарт нөлөөлөх нь

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд нарийвчилж харвал байгалийн баялгийг ашиглахтай шууд холбоотой нэг өгүүлбэр орсон.

    Хуудас 40

  • Айлчлал

    Бишкект өрнөсөн яриа

    Монгол Улс бүс нутгийн орнуудыг дэд бүтцээр холбох ямар боломж буйг Бишкект илэрхийлсэн юм.

    Хуудас 44

  • Нийгмийн хариуцлага

    Тэргүүлэх компаниуд “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-д нэгдэв

    Санаачилгын зорилго нь хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлэх аргачлалын хүрээнд хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг хөхиүлэн дэмжих юм.

    Хуудас 52

  • Зах зээл

    Ашигт малтмалын салбарын ойрын 5 жилийн хандлага

    Олон улсын улс төр, эдийн засгийн харилцаанд тодорхойгүй байдлууд давхацсан энэ цаг үе нь уул уурхайн бизнест өөр нэгэн мөчлөгийг эхлэл ч байж мэдэхээр байна.

    Хуудас 58

  • Бизнес

    Топ 40 компанийн орлого 51 хувиар өсөв

    Нийт орлогын 72 хувийг нь нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гэсэн ашигт малтмал бүрдүүлж байна.

    Хуудас 64

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine