image

Редакцийн зурвас

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө” зарлав. Эдийн засгийн цусны эргэлт болсон мөнгөний урсгал татарч, бизнесүүд мөнгөний гачаалд байгаа энэ үед Засгийн уг бодлого итгэл найдвар төрүүлсэн, зүй зохистой мэт санагдана. Ядарсан бизнесүүд уг төлөвлөгөөг таатай хүлээж авч байгаа нь үүний тод илрэл. Гэхдээ энэ мөнгө бүтэн жил хөл хорионы дэглэмийг мөнчгөрөөрөө давж гарсан бизнесүүдэд хүртээлтэй бишийг зээлийн хатуу шаардлага нь хэлээд өгнө. 

Улсын төсвийн орлоготой дүйхүйц хэмжээний ийм мөнгө Засгийн газарт байхгүй нь ойлгомжтой. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн. Арга ядахдаа банкны системд байгаа илүүдэл мөнгийг зээл хэлбэрээр зах зээл рүү шахах гэсэн санаа. “Эрдэнэс Тавантолгой”-н босгох 2 их наяд, Хармагтай ордыг барьцаалах 1 их наядаас бусад нь Монголбанкны нөөц, арилжааны банкуудад байршиж буй мөнгө. Өөрөөр хэлбэл Засгийн газар дотоод нөөц боломжоо ашиглаж, мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх гэж хичээж буй бололтой.

Дэлхийн таваарын захад “Супер цикл” ирж байна хэмээн олон шинжээч дүгнэж байна. “Ковид-19”-ын вакцинжуулалт идэвхжиж буй нь огцом унасан эдийн засгийг хүчтэй өсгөнө гэсэн таамаглал дээр суурилж таваарын эрэлт дээд цэгтээ тулах магадлал өндөр байна. Ялангуяа эрдсийн гол түүхий эдүүдийн ханш 2011 оноос хойших оргил цэгтээ ирээд байна. “Супер цикл” мөн эсэх, мөн бол хэдэн сар, эсвэл хэдэн жил үргэлжлэхийг баттай хэлэх шинжээч байхгүй. Ямар ч байсан ядарсан Монголд нааштай “уур амьсгал” гадаад зах зээлд бүрдэж байна.

Австралийн ашигт малтмалын хайгуулын зардал өсөж, өмнөх “Супер цикл”-ийн хэмжээнд хүрчээ. Харин Монголын энэ үзүүлэлт буурсаар байна. Гадаад зах зээлийн энэхүү боломжийг ашиглах ухаан зарж, үйлдэл сийрүүлэх цаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, алтны үндсэн орд тэргүүтэй уул уурхайн төслүүдээ хөдөлгөх, хайгуулын лицензээ олгож эхлэх талаар Засгийн тэргүүн тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. 

10 их наядын төлөвлөгөө энэ оны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох нь дамжиггүй. Сайн уу, саар уу гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Гадаад зах зээл, ашигт малтмалын үнэ ханш 10 жилийн хамгийн өндөр ханш дээрээ ирж байхад гадагш гарч, хөрөнгө оруулалт татаж, томоохон бизнесүүд, төслүүдээ дэмжих, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтээс хүртэх цаг тохиож байна. Дан ганц банкны сектороо бараадаж, өмнөх хямралуудын адил ингэж, тэгсхийн аргалаад өнгөрөх үе одоо биш. 

 

Агуулга

  • Зах зээл

    “Ногоон хувьсгал” супер циклийг $40 их наядаар хөөргөнө

    Сүүлийн 120 жилд дөрвөн ч супер циклийг давсан түүхий эдийн зах зээл дахин нэг ханшийн халууралтай нүүр тулах уу.

    Хуудас 30

  • Түүхий эд

    Монгол нүүрсийг үнэд хүргэх эрэл

    Хятадын талын шинжээчдийн харж буйгаар 2021 онд Монголын нүүрсний экспорт 33-37 сая тонн хүрч өсөх боломжтой аж.

    Хуудас 34

  • Бодлого

    Алтны үндсэн ордыг ашиглах хөрөнгийг шийдүү­лэхээр ажиллаж байна

    Алтны салбарын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.

    Хуудас 38

  • Үзэл бодол

    Арилжааны банкуудыг түших 10 их наядын төлөвлөгөө

    Ерөнхий сайдын манлайлал үзүүлж буй энэхүү хөтөлбөрийн ачааны хүндийг төв банк үүрэхээр байна.

    Хуудас 42

  • Эдийн засаг

    “Вирустсэн зээл” цар тахлаас илүү аюул дагуулах нь

    Төв банк мөнгөний хаалгаа цэлийтэл нь нээгээд байгаа ч өнгөрсөн 12 сарын хугацаанд бодит эдийн засгийг чиглэсэн зээл гаралт өсөх нь бүү хэл харин ч хорогджээ.

    Хуудас 46

  • Манлайлал

    Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо

    Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүдэг уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт жендэрийн мэдрэмж үгүйлэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолдог.

    Хуудас 50

  • Төсөв-2020

    Тооцоо муутай төсөв том алдагдалд хүргэв

    Монголын уул уурхайн салбарт 2020 он эхнээсээ төгсгөл хүртэл хүнд хэцүү сорилт байлаа.

    Хуудас 54

  • Бизнес

    ЭТТ ногдол ашгаараа цахилгаан станцын төслийг санхүүжүүлнэ

    “Эрдэнэс Тавантолгой” компани нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өнгөрсөн онд олгож байсан. Харин энэ онд ногдол ашиг тараахгүй.

    Хуудас 56

  • Сонирхуулахад

    Монголын уурхайчид уух “эрх”-ээ эдэлж байна уу

    Олон улсад архины хэрэглээ хамгийн өндөртэй салбарын жагсаалтад уул уурхай дээгүүр бичигддэг байна.

    Хуудас 58

  • Компани

    Засгийн газрын нуугдмал “Саалийн үнээ”

    “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шилэн дансанд оруулсан мэдээллээс танилцуулж байна.

    Хуудас 60

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine