image

Редакцийн зурвас

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

 

Төсвийн “цоорхой” улам томорч, алдагдал нь 4.5 их наяд төгрөгт хүрэв. Урьд өмнө байгаагүй хамгийн их алдагдал манай улс өнгөрсөн онд “үйлдвэрлэжээ”. Алдагдал энэ жил ч улам нэмэгдэхээр байна. Ажил нь зогссон, орлого нь тасарсан иргэдийн тоо өнгөрсөн өдрүүдэд илүү олноор бүртгэгдэж, нийгмийн амьдрал бухимдал, стресс, идэвхгүй байдалд үндсэндээ автлаа. 

Энэ үед уул уурхайн экспорт тасралтгүй үргэлжилж, эндээс бид валют, төсвийн орлоготой залгаж, эдийн засагтаа амь тариа хийж, ахуй амьдралаа зогсоолгүй өдий хүргэв. 

Алтны экспорт 30.5 тоннд хүрч, зэс үүргээ гүйцэтгэсэн нь гялтайх эерэг мэдээ болж байна. Нүүрсний салбар цар тахал бус дэд бүтцийн “хориг”-т орж, төсвийн өөдрөг төсөөлөлд бас л хүрсэнгүй. Хэдий тийм боловч уул уурхайн салбар 220 мянган төрийн албан хаагч болон эмч, багш, өндөр настан, хүүхэд гээд нийгмийн бүхий л хэсгийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тасалсангүй. Харин ч арга барагдах хүнд хэцүү үед өрх болгоны цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2021 оны эхний хагас дуустал бүтэн даахаар болов. Том зургаар нь авч үзвэл, экспортын орлого 2020 онд өсөлттэй гарлаа. Ад үзээд байдаг алт аминд орсон хэрэг. 

УИХ-аар хэлэлцэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уурхайчдын нэг ээлжинд ажиллах хугацааг 14/14 гэж хатуу зааж өглөө. Ингээд зогссонгүй түгээмэл хэрэглэгддэг болсон ростер гэх үгийг жасаа гэж хуульчилж, цаашид үүгээр хэвшихээр болов. Эдийн засгийн судсыг тэтгэж буй уул уурхайн салбарын жирийн ажилчдад энэ бол сайхан мэдээ. 

Экспортыг таслахгүйн тулд орон нутагт, тэр тусмаа уул уурхайн гол бүс Өмнөговь аймаг “Ковид-19” халдварлуулахгүй, хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ. 

Хятад хилийн чанадаас авах нүүрсний хэмжээгээ бууруулж, Австралид тавьсан хориг сулрах бус хэвээр үргэлжлэх магадлал өндөр байна. Өмнөд хөрш нүүрсний шинэ орд уурхайнуудаа даруй ашиглалтад оруулах, бойжуулах, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого улам ил тод болж ирлээ.

Олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааны ханш 2020 онд чамлахааргүй өсөлт үзүүллээ. Оны эхний хагаст хувьцааны ханш нь огцом газардсан бол оны эцэст эргэн сэргэв. Нийт зах зээлийн үнэлгээ нь 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны уул уурхайн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг Asia mining сэтгүүл энэ удаагийн дугаартаа онцолж байна. 

 

Агуулга

  • Стратегийн орд

    Оюутолгой тойрсон хэрүүл биш хэлцлийн тухай

    хувь нийлүүлэгч талууд хэлэлцээний ширээний ард дахин сууж байна. Харин хэлэлцээ ямар агуулгын хүрээнд өрнөх нь хамгийн сонирхолтой сэдэв юм.

    Хуудас 28

  • Үзэл бодол

    Баярлалаа, уул уурхай...

    Уул уурхайн салбарынхан Коронавирустэй зогсолтгүй тэмцсэн чимээгүй баатрууд, хэзээд Монголын эдийн зас­гийн голомтыг сахин хамгаалж буй эгэл эх орончид билээ.

    Хуудас 32

  • Экспорт

    “Авдарт нуусан” алт ашигт малтмалын экспортыг аврав

    Монгол Улсын ашигт малтмал, газрын тосны салбарын экспортын орлого 2020 онд 400 орчим сая ам.доллараар өсжээ.

    Хуудас 36

  • Зах зээл

    Хятадын хоригт өртсөн нь зөвхөн Австрали биш

    Хятадын импортын хориг бүр долдугаар сараас эхэлсэн нь хоёр улсын худалдааны үзүүлэлтүүдээс харагдана.

    Хуудас 42

  • Бизнес

    Монголын хувьцаануудын ханш огцом өсөв

    Олон улсын хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханш 2020 онд маш сайн өсөлт үзүүллээ.

    Хуудас 46

  • Бодлого

    Уурхайчид 14/14 жасаагаар ажиллана

    Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс цалин хөлсний хэмжээ бус, гэр бүлтэйгээ хамт байх цаг хугацаа, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх нь илүү чухал гэдэг дээр нэгдсэн саналтай байгаа.

    Хуудас 52

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine