image

Редакцийн зурвас

“Ковид-19” ба Монголын уул уурхайн салбар

 

Хятад улсын эдийн засгийн идэвхжил сэргэсэн нь нэгэнт тодорхой болов. Зэс, цайр зэрэг үйлдвэрлэлийн металлуудын ханш сүүлийн долоон жил орчмынхоо дээд цэгт хүрээд байна. Нүүрс, төмрийн хүдэр, алтны ханш ч ойрын жилүүдэд байгаагүйгээр өндөр байгаа гээд харвал Монголын эдийн засаг, уул уурхайн салбарт 10 жилийн өмнөх алтан үе ирж байна уу гэлтэй. 

Харамсалтай нь олхиогүй улстөрчдөд маань олдсон боломжийг чулуу болгох ухаан дутах. Бүтэн жилийн турш коронавирус ярьсан авч коронавирус дотоодод тархахад ямар ч бэлтгэлгүй, бизнес эдийн засаг, цаашлаад өрхийн амьжиргаа, орлогыг хамгаалах бодлогын талаар огт бодож байгаагүй нь сүүлийн нэг сард тодорхой харагдав. Вирусийн дотоодын тархалт нэмэгдэх аваас ирэх хавар гэхэд улсаараа дампуурахад ч гайхахааргүй нөхцөлд байгааг ажилгүйдэл, өрхийн орлого, төсвийн орлого, зээлийн чанаргүйдэлт гээд эдийн засгийн голлох тоонууд илтгэнэ. 

Эхний 10 сарын байдлаар улсын төсөвт төвлөрөх нүүрсний орлого 580 тэрбум төгрөгөөр тасарчээ. Уул уурхайн орлого бүхэлдээ 824 тэрбум төгрөгөөр тасарч, улсын төсвийн орлогын онгорхой улам бүр л томорч байна. Гурван сарын өмнө тодотгосон төсвийн орлогоос шүү. Нийт 1.56 их наядын орлого гэдэг өнгөрсөн жилийн орлогын тал нь гэсэн үг. Нүүрсний экспортын зогсолт, газрын тосны үнийн уналт, зэсийн ханшийн тогтворгүй байдал гээд эрдсийн экспорт дээр суурилсан эдийн засагтай улсын гашуун зовлонг ээлжит удаагаа хүртэж байгаа нь энэ. 

Коронавирусийн вакцин гарч, хүчирхэг улсууд вакцинжуулалтад хамрагдаад эхэлсэн нь айсуй Зул сарын бэлэг гэлтэй. Гэвч, ядуу дорой манайх шиг олон арван улс ирэх жилдээ багтаж вакцинд хамрагдах эсэх нь эргэлзээтэй болж эхлэв. Уг нь хүн амаа бүрэн вакцинжуулахад ердөө хоёр тонн алт, 1.5 сая тонн коксжих нүүрс экспортлох дайтай л мөнгө хэрэгтэй юм билээ. Хувийн өмчид халдаж, төрд хурааж авсан нөгөө олон ордын ид шидийг үзэж болохоор гэсэн үг. Тэгэхээр мөнгөгүйн зовлон гэхээсээ нэр хүндгүйн балгаар вакцины эхний ээлжнээс мултарч байгаа бололтой. 

Хөл хорио тогтоосон хүнд үед уурхайчид харин зогсох эрхгүйгээр ажиллаж байна. Хамгийн багадаа 35 хоног, цаашлаад 60 хүртэл хоног уурхай дээрээ ажилласан тэднийг гэрт нь хариулж, ээлж солих ажил ид өрнөж байна. Томоохон ордуудад ажилладаг 30 орчим компани уурхайчдынхаа халдвар хамгаалалд дээд зэргээр анхаарч, тогтмол шинжилгээ хийж байна. Asia Mining сэтгүүл уул уурхайн компаниудтай холбогдож, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн үйл ажиллагааных нь талаар мэдээлэл цуглуулсныг энэ удаагийн дугаартаа онцолж байна. 

 

Агуулга

  • Зах зээл

    Зул сарын бэлэг

    Вакцины тухай эерэг мэдээллийн дараа алтны үнэ огцом унасан. Гэтэл шинжээчид алтны төлөвийг өөдрөгөөр үнэлсэн хэвээр байна.

    Хуудас 28

  • Эксперт

    Уул уурхайд өрнөж буй өөрчлөлт, шилжилт

    Хөрөнгийн зах дээрх топ 50 уул уурхайн компанийн зах зээлийн үнэлгээ гуравдугаар улиралд нэг их наяд ам.долларын босгыг давав.

    Хуудас 32

  • Компани

    Хамгийн том сорилтоо хөрөнгийн эх үүсвэр болгож буй BHP-ийн аядуу бодлого

    BHP тооцооллоор дэлхийн дундаж температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд зэс, никел, калийн эрэлтийг ихээр нэмэх шаардлагатай болно.

    Хуудас 38

  • Ковид-19

    Хөл хорионы үеийн уул уурхай

    Хөл хорио нь Монголын уул уурхайн салбарын олборлогчид төдийгүй түүний өртгийн сүлжээний хүрээнд хүчтэй нөлөөлж байна.

    Хуудас 42

  • Төсөв

    Уул уурхайн салбарын орлогын төлөвлөгөө 59 хувьтай байна

    Нүүрсний салбараас олно гэж тооцсон орлого аравдугаар сарын байдлаар дөнгөж 45 хувийн биелэлттэй байна.

    Хуудас 50

  • Түүхий эд

    Нүүрсний экспортын тасалдлыг алт нөхөв

    Алтны экспорт биет хэмжээгээр өмнөх оны мөн үеэс 270 гаруй хувиар өсөж, 27.7 тоннд хүрсэн байна.

    Хуудас 52

  • Бизнес

    Хөл хорио уул уурхайн жижиг компаниудад хатуу нөлөөлнө

    10 монгол хүн тутмын зургаа нь ирэх оны эхэнд ажилгүй болох ирээдүй тэднийг хүлээж байна.

    Хуудас 56

  • Бодлого

    Алтны үндсэн ордуудыг нээн ашиглах цаг

    Хоёр ч компани алтны өндөр агууламжтай ордын үйлдвэрлэлийг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт татсан талаараа танилцууллаа.

    Хуудас 64

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine