image

Редакцийн зурвас

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

 

Дэлхийн уул уурхайн салбарын бизнес загвар өөрчлөлт, шинэчлэлтийн үе рүү шилжин орж байна. Салбар бүхэлдээ том тоглогчдоо харж, эхэлж ядан байсан энэ шилжилтийг “Ковид-19” шуудруулж байна уу гэлтэй. Алсын зайн удирдлагат технологи, хиймэл оюун ухаан, хүнд даацын жолоочгүй авто машинууд, цагаан захт уурхайчид гэх үгс ирэх жилүүдийн өнгийг тодорхойлох биз ээ. Монголын уул уурхайн салбар энэ шилжилтийн давалгаанд нэгдэхэд хараахан бэлэн биш байна.

Өмнөд Америкийн том уурхайнуудад шинэ коронавирус илэрснээс уурхайнууд хэдэн долоо хоногоос сар дамнан сул зогсож байна. Монголын уурхайчдад тийм эрсдэлд орохгүйн тулд сурах, хийх зүйл дэндүү их байна. Муугаар бодож, худалдааны сувгаар дамжин вирус тархвал бид бэлэн үү, уурхайнуудын үйл ажиллагааг эрсдэлээс хамгаалах тогтолцоо бий юу гэх мэт олон асуултын хариуг хамтдаа олох ёстой болж байна. 

Монголын хувьд цар тахлыг дотооддоо алдаагүйн эерэг нөлөөллийн нэг хэсэг нь уул уурхайн салбарын тогтвортой, тасалдалгүй үйл ажиллагаа эдийн засагт, тэр дундаа төсөвт ямар чухал болохыг мэдрүүлсэн явдал. Сүүлийн үед Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагчид бодлогын шинжтэй эерэг өөрчлөлтүүдийн тухай ярих болсон нь ч магад “Ковид-19”-ийн сургамж. Гэсэн ч салхины чиг, хурдыг урьдчилан тооцоолоход эрт байна.  

2020 он бүтээмжийн хувьд хэтэрхий богинохон жил болох нь. Одоо, 2021 оны төсөв, төлөвлөгөөг хэлэлцэх, батлах цаг үе. Сангийн сайд хамаг цоорхой, дутагдлыг уул уурхайн орлогоор нөхнө гэж бүх хувилбараа шавхсан төсөв оруулж ирэв. Түүхий эдийн экспортод эдийн засгаа түшүүлсэн улс орнуудын уурхайчдын дунд “Ковид-19” халдварласнаас болж хэрхэн хэцүү байдалд орж буйг харж, асуудлыг шийдвэрлэх алхмууд нь юу байх бол гэдгийг зах зээл тэр чигтээ хүлээж сууна. Үүнийг хөндлөнгөөс харж суугаа нь бидний зол. Гэсэн ч Монголд халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй цэгүүд уурхайн талбарууд байсаар байх болно. Товчхондоо, эдийн засаг эмзэг байдалд орохоос зайлсхийе гэвэл нэн тэргүүнд орлогын суурь болсон  уурхайнуудаа хамгаалах хэрэгтэйг Чили, Перу, Бразил гээд олон улсын жишээ бидэнд тодорхой харуулж байна. 

Агуулга

  • Экспорт

    Австрали хоригт орсон ч Монголын нүүрсэнд орон зай хомс

    Монгол Улс өнгөрсөн есдүгээр сард 4.7 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд амжилт боллоо.

    Хуудас 26

  • Бодлого

    Том, жижиг нийлсэн 120 орчим төсөл хэрэгжиж байна

    УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Блумберг ТВ Монголиад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

    Хуудас 28

  • Төсөв - 2021

    Уул уурхайг “шахаж” орлогоо бүрдүүлэх төсөв

    УИХ-аар хэлэлцэж буй 2021 оны нэгдсэн төсвийн орлогын гол ачааллыг Хятадын өсөлтийг горьдсон уул уурхайн салбар үүрэх нь.

    Хуудас 34

  • Дисковер Монголиа

    Уул уурхайн салбарын өмнө “Бэлэн байдал” хурцаар тавигдаж байна

    Уул уурхайн үндэсний ассоциацын Гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

    Хуудас 38

  • Геологи

    О.Чулуун: ҮГА-ны том зорилго бол газрын гүний эрдэс баялгийг илрүүлэх

    Технологийн тэрхүү дэвшлүүдийг ашигласнаар геологийн судалгаа олон шат ахина гэж үзэж байгаа.

    Хуудас 44

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine